ХОЁР ТОЛГОЙТОЙ ХҮН НАМ ХЭЗЭЭ НЭГ ТОЛГОЙТОЙ БОЛОХ ВЭ?

2016-03-31  

ХҮН намыг ямар нам гэх вэ? гэж ярих хэлэх, асуух хүмүүс олширлоо. Дарга цэргээ ойр ойрхон солиод байхыг нь харахад АРДЧИЛСАН ч юм шиг. Сандал суудлаа булаацалдаад зууралдаад байхыг нь харахаар АХ нам ч юм шиг. Бий болсноосоо хойших хэдхэн сарын хугацаанд Боргил, Ганбаатар, Найдалаа, Ганболд гээд ХҮН намын дарга гэх хүмүүс тодорсоор байна. Хоёр толгойтой болоод багагүй хугацаа өнгөрлөө. Ганбаатар нь бууж өгөв үү? Яав? Ямар ч гэсэн даргын судлаасаа чимээгүйхэн холдлоо. Өөрийнхөө оронд ХҮН намынхаа санхүүжүүлэгч Алтан Дорнодын гэх Ганболдыг дарга болсон хэмээн зарлалаа. Гэвч нөгөө тал нь зөвшөөрөөгүй хэвээр. Түүнийг хуурамч Дамбийжаа гэдэг шиг хууль бус дарга гэж ХҮН намын салан тусгаарласан нөгөө хэсэг үзэж байна. Даргын суудлаас болоод, аль аль нь жигүүр нь намынхаа даргыг бүртгүүлж чадалгүй Дээд шүүхээс буцсан. Одоо бүртгүүлье гэвэл, нам дотроо эргэж нийлэх ганцхан гарц бий. Энэ асуудлаар Ганболд, Найдалаа нар хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулсан байна. Ирэх долоо хоногоос хэтрэхгүй асуудлыг нэг тийш нь шийдэх болно гэж ажлын хэсгийн төлөөлөгчид мэдэгдлээ. Одоогоор Найдалаа, Ганболд гэсэн хоёр дарга бол ХҮН намын дарга нар биш, зөвхөн л хоёр жигүүрээ л хариуцаж буй ноёнтнууд ажээ.

Тэд хэзээ нийлж, хамтарсан нэг дэвэлт хийх бол гэж гишүүд, дэмжигчид нь хүлээж буй бол, өрсөлдөгчид нь түүнийг хүсэхгүй байна. Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан хүн хоёуланд дургүй гэдэг болж байна. 

 

 

 

Д.ЭНХТҮВШИН

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Gegeenee:deedeh n suudlaa olohgui bl doodoh n guidlee olohgui gj ih unen ug shuu 2016-03-31
geg:ugaaasa ganbold shde ymar olon hvnii amidraliig awch ywaa geeech olon hvniig ajiliin bairraar hangasan mundag biznesman 2016-03-31
зочин:хөөрхий энэ нам дөнгөж гарч ирээд л даргын асуудлаа шийдэж чадахгүй байж яаж улс орны төлөө ажиллах вэ дээ 2016-03-31
Bagi:Hehe. Ganbold zondoo humuusiig tejeej baigaa ch geh shig. Oorinhoo shhiin toloo l yavj baigaa biz de. Harin ter roloogui olon terbum tatvaryn or chin olon hun tsalingui bailgaj baigaa shuu 2016-03-31
ээ халаг:Сайхан залуучуудыг Фингшү Ганбаа, хамар Ганбаа 2 самарчихлаа да! Монгол улс фингшү, хамар 2-оор удирдуулбал үр хүүхдүүд маань зовохийн дээдээр зовно. ээ халаг... 2016-03-31
ganaa:хаха ганболд зайлшүү, гэм хэрэгтэн шүү дээ, пиншүү яриад яахав, хүн тэжээж бгаа гэвэл м си эс, женко ч олон хүн тэжээж бгаа 2016-03-31
otgonbaatar:tanai nam yu xiixiin be 2016-04-01
zochin :Ene nam yagaad ch yls ornii toloo ajillaj chadahgui yum bna.Gedsendee holoo jiiltseedel ineedtei yum. 2016-04-01
huu:ganboldiig dargaar taviad myanga chardaigaad ta nar byat****n manan l bolno, mongold hereggui nam ****tsgaa 2016-04-01
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?