Монголын эдийн засгийн форум хоёр өдрийн турш үргэлжилж өчигдөр орой өндөрлөлөө. Форумыг хааж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн. Түүнийг үг хэлэхээр гарч ирэх үед хурлын оролцогч, эдийн засагч Л.Наранбаатар түүн рүү оймсоо тайлж шиджээ. Тэрбээр "Монголын эдийн засгийг та нар дампууруулсан. Эдийн засгийг сөхрүүлсэн та нар энэ индэр дээрээс үг хэлэх эрхгүй" хэмээн дайрсан бөгөөд түүнийг З.Энхболдын хамгаалагч нар авч гаран, тагнуулын байгууллагад өгсөн байна. Харин үүний хариуд З.Энхболд дарга "Ийм өвчтэй хүмүүсийг оруулдаг юм уу. Сонгууль дөхөж байгаагийн шинж. Манайд өвчтэй хүмүүс их" гэснээр цааш үгээ үргэлжлүүлжээ. Харин өнөөдөр Л.Наранбаатар өөрийн твиттер хуудсаараа дамжуулан оймсны хэргээрээ үргэлжлүүлэн байцаалт өгөхөө мэдэгдсэн байна.
А.САЯН