УЛС ОРОН ХӨГЖИХГҮЙ БАЙГААГИЙН ШАЛТГААН

2016-04-01  

Учир шалтгаан олон байж болох. Гол шалтгааны нэг нь улс төрчид өөрсдөдөө зориулсан шийдвэр гаргадагт оршдог гэсэн таамгийг судлаач Даваасүрэн гэгч эмэгтэй гаргажээ. Үнэн л болов уу. Сонгуулийн хууль. Өөрсдөдөө л зориулсан. "Жудагт Монгол" хөдөлгөөний тэргүүн, АИХ-дарга асан Гомбожав "Сонгуулийн хууль бол сонгогчдод зориулсан СОНГОХ хууль биш, УИХ-ын гишүүдэд зориулсан СОНГОГДОХ хууль" гэж шүүмжилсэн. Эдийн засгийн өршөөлийн хууль, мөн л ижил. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, бас л ялгаагүй. Эрх мэдлээ авчихна, дахиад л өөрсдөдөө зориулсан хууль журмаа батлаад л явна.

Ийм нэг гинжин урвал хөврөөд байх болсон. Эрх баригчид бүгдийг өөрсдөдөө ашигтай хувилбараар шийддэг болсон. Дэлхийн улс оронд чинээлэг иргэддээ чиглэсэн барууны маягийн, ядуу болон бага орлоготой иргэддээ чиглэсэн зүүний маягийн бодлого хэрэгжүүлдэг бол Монголд зөвхөн эрх дархтануудад зориулсан бодлого хэрэгждэг гэж судлаачид ийнхүү үзэх болжээ. Тэр нь "уул уурхай, барилга, банк, төрийн эрх мэдэлтэн" гэсэн гинжин урвал юм. Монголын хөгжлийг хэрсэн энэ гинжин холбоог хэн хэзээ таслах бол оо гэж харж суух биш, хувь нэмрээ оруулах цаг ирсэн гэж иргэд дуу хоолойгоо нэгтгэх болжээ.

 

 

Д.ОТГОНБАЯР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
tumee:eldev vbusiin ymnaas bish tarhinaasaa hai, 2016-04-01
тамир:Бүх зүйл дуусчихаад аль хэдийн сонгуулийн хуулиа хийчихээд байхад одоо ингэж бичээд яриад нэмэр байна уу 2016-04-01
boliod ug:ed nar uhehdee awsanda chireed uheh yum bhda 2016-04-01
boliod ug:ed nar uhehdee awsanda chireed uheh yum bhda 2016-04-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?