ЛУ.БОЛД ХАНЦУЙГАА ШАМЛАН ТЭМЦЭЛД ОРЛОО

2016-04-01  

Сүүлийн үед улс төрийн маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хоёр хүн байна. Нэг нь МоАХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Х.Баттулга. Нөгөө нь МоАН-ын тэргүүн, УИХ-ын гишүүн Лу.Болд.  Лу.Болдыг АТГ-аас шалгаж байгаа. Баттулгыг саяхнаас шалгах болсон. Баттулга С1 телевиз, Ардчилал, Монголын мэдээ зэрэг өдөр тутмын томоохон сонин хэвлэлийг эзэмшдэг. Лу.Болд өөрийн эзэмшлийн Eagle tv, Боловсрол телевиз, News.mn мэдээллийн сайтад хувь эзэмшдэг байснаа өгсөн. Шинээр "Өглөөний сонин", Politik.mn мэдээллийн сайт, телевизийн студи байгуулсан. Ямар ч гэсэн өөрийн гэсэн үзэл суртлын зэвсгээ бий болгоод амжсан. Түүний зорилго бол унтсан нийгмийг сэрээх гэж тэр хэлж байгаа. Өөрсдөдөө албан тушаал хуваарилдаг, энэ нийгэм мухардалд орсон. Намууд хувьчлагдсан. Ээлжилж засагт гардаг улс төрийн хүчнүүд, эсвэл засагт ороогүй үлдэгсэд гомдогсод, хэлмэгдэгсэд, тэдний хоорондын тэмцэл л өнөөгийн улс төрд байна. Улс төр бохирджээ. Ингэж тэр өнөөгийн нийгмийн дүр төрхийг дүгнэж байна. Лу.Болд хамгийн олон удаа УИХ-д сонгогдсон, хамгийн олон удаа засгийн газарт сайдаар ажилласан нэгэн. Өнөөдөр тэр өнгөрсөн 25 жилд бүтээснээ бүрэн үгүйсгээгүй ч, нийгмээ хурцаар шүүмжилж, 25 жилийн дараа дахин тэмцэж эхэллээ. 1990 оюутнууд нийгмийг өөрчлөхөд идэвхтэй оролцсон. Ийм цаг өнөөдөр иржээ гэж Лу.Болд оюутнуудад хандсан байна. Тэр өөрийн байгуулсан МоАН-аа, өчигдрийн МоАХ-ны үргэлжлэл гэж үзэж байна. Х.Баттулга ахмад гишүүдийг, Лу.Болд оюутнуудыг хөдөлгөж, нийгмийн өөрчлөлтөд идэвхтэй оролцохыг уриалж эхэллээ. Энэ хоёр нэг санаатай байна уу? Нэгдэх үү, энэ хоёр? Цаг үеийн шаардлагаар ингэж таараад байна уу? гэдгийг удахгүй ялгах, салгах цаг ирнэ.

 

Тоймч Д.ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Аль хэдийн тэгэх байсан юм. 2016-04-01
Баярхүү:Аймхай Лу. Болд чадах уу даа. 2016-04-01
nyamaa:odoo l uhaarch dee ed nar ali deer l ingeh bsiin 2016-04-01
зочин:батхүү гишүүнтэй хамтрагч болсныг хараад шинэчлэлийн ажилд нь урам хугарсан. зүгээр л дахин их хуралд яаж сонгогдохоо бодсон байх. АТГ шалгаж байгаад түр түдгэлзүүлээ биз дээ. 2016-04-01
Mongolbakharkhal nebtrvvlgiin Moogii bi:Zorigtoi uhaalag baigaarai bayr hvrgie. 2016-04-02
Boldoo:Bi**** jencotoi negduul demjihgui shuu 2016-04-02
Boldoo:Bistaa jencotoi negduul demjihgui shuu 2016-04-02
Mongoloo gesen zurhiig niiluulj chadah hoer gishuundee:Uneheer Mongoliin ard tumen nam gesen tamiin mafiin buleglelees salj jinhene Mongoloo gesen zurh setgeltei uls turiin garamgai udirdagchdiin dor megden niilj temtsen Mongol ulsaa dampuurlaas avarch ard tumendee jinhene ardvhilaliin bodit baidliig nudeer uzuulj gart ni bariulmaar bsina.Hooson chalchi****d bol urba****d,avilgalchid,alban tu****aliin dontonuud,ami bodogcjid ard tumnii hurungiig hulgailj gadagsh ni nuudag onts notstoi Mongol ulsaas uravsan ediin zasag,uls turiin aluurcjid gedeg ni todorhoi bolloo.Odoo Mongoliin ard tumen namiin tuluu ami amidralaa zolioslon huurtagdah bish chafaltai,eremgii zorigtoi,unench baataruudtai negdej avilgalchidaas aldasan ed hurungu,ed baylag,erh chuluuguu butsaan avch ur zeelneesee salj unu ertnii Chingisiin Mongoloo dahin delhiid manduulah tsag dahin tulgarlaa.Lu.Bold bolon ,Battulga gishuuniig Mongoliin eh oronchid demjij baina.Odoo tsagt salan tusgaarlah bish iim setgel sanaa oir ard tumniihee gesen setgeltei hun bur negden niilhiig urialaj baina.Ta nariig nam chini buzarlaj baina.Tiimees shine huchin yaaraltai negdej baiguulah ali esbel bie daan bugd harvh irvel ard tumen demjihed belen baina.Holboo barih buh suvgiig olon niited nen yaaraltai medegdehiig husemjilie.Minii Mongoliin gal golomt mandan badartugai! 2016-04-02
Bold:boldoo bitgii ****a nekhmeliin ****ruud nurah geed l bgaa shuu amlaltaa sanaarai proletariin huuhduud gej **** enduureerei. 2016-04-02
Z:Saihanbileg bayartsogt nariin uruusun dugui!!! 2016-04-02
амт:Хослолын ханцуй хэзээ ч шамрахгүйээ 2016-04-02
Zochin:boroonii araas tsuv nomrood baidag uls ih bolj dee yanz n. 2016-04-02
Зочин:Лу.Болд бас тэмцээд эхэлж гэнэ. Ичнэ гэж байхгүй юм аа. Одоо юу гэж панаалдах бол. 2016-04-03
зочин:энэ төрд ****нуудыг хэн сонгосон бэ. үүндээ дүгнэлт хийцгээгээрээ. сонгосон хүмүүс сүүлд нь амаа бариад орилж чарлаад ямарч дэм болохгүй байгаа биз дээ. сонгуулиа урвагч нарт дахиад өгчих вий дээ 2016-04-03
Зочин:Арьсаа хамга**** болохоор л МоАХ-ын анхдагчид хэрэг болж дээ.МоАХ-ын гишүүд дэмжигчид минь Улс эх орны эрх ашгаа дээр тавьж ийм юмнуудын гар хөл болоод хэрэггүй биз дээ 2016-04-03
Түвдэн:Лу Болдоо танай бодийн хуульч Туул Туяа 2 инь юу хийж явдагыг судлаарай 2016-04-03
zochin:Болд яг тэмцэж харагдаач худлаа томоотой царайлаад жинхэнэ чимээгүй хулгайч байж. Маргааш сонгууль болох гэж байхад л гэнэт эх орондоо хайртай болдог гэнэ. Хамгийн муу сайд байсан даа очсон салбар болгоноо ашиг олж болох обьект гэж харж ажилласан. Болдын хийсэн ажил гээд хүнд үзүүлэх нэг ч ажил байхгүйг хэн ч хэлнэ. 2016-04-03
zochin:Ene niigmiig uurchluh tsag n bolson. Nam dotorh buleg fraktsuudiin temtsel l ene ulsiin hugjluus hoish changaaj bna. Lu.Boldiig hiij chadna gej bodoj bna. 2016-04-03
Зочин:Эд нар нэгдэж МоАН /Монголын Ардчилсан нам/ байгуулбал жинхэнэ тэцэл болж чадна 2016-04-03
Дамдин:Болд бол харахад томоотой ч цагаа тулахад шударга зоригтой хүн. Ардчилсан хувьсгал анх гарахад тэр оюутнуудыг хөдөлгөн блсож байлаа. Одоо ардчилалд аюул тулгарахад бас л түүнээ хамгаалж тэмцэж байна. Ийм хүн л бидэнд хэрэгтэй. Лу. Болдыг дэмжицгээе 2016-04-03
Zo:Lu.bold yalaa gej battulgtai hamtrah be de 2016-04-03
Zochin:Bold Bathuu Anamin olon Gishuud negdej ardchilalig abray gej bga um bn gej oilgoson sh dee, haa hamaagu zuilig holij ****ad bichtsen baih um 2016-04-03
худал яригч:худал яригдаг хүндээ хан уулын гэрэлтүүлгийн тендерийг таньдаг хүмүүст хамгийн өндөр үнэтэй гэснийгй өгдөг 2016-04-03
Chuluun:2000 ond yalaa? Endeees zuv dugnelt hiij namynhaa ner hund, ardchilalyn une tseniig alduulj bolohguie. Odoogiin oyutnuud 90 onyhon shig demjih heregtei. 2016-04-03
Зочин:Ардчилсан намд ганц ч гэсэн гайгүй эх оронч ер нь байна уу. Дандаа идэж уусан луйварчид. 2016-04-03
irgen :Bold gishuunee ta tuushtai baigaarai. Bid taniig 100 huvi demjine ee. Zorigtoi baigaarai. 2016-04-04
irgen :Bold gishuunee ta tuushtai baigaarai. Bid taniig 100 huvi demjine ee. Zorigtoi baigaarai. 2016-04-04
цогоо:Улс төрд гомдогсод, хэлмэгдэгсдээс гадна, бие биенийхээ албан тушаалыг бөөдөж хорлож авагсад, нэгнийгээ хэвлэл мэдээллээр гүтгэж, нэрий нь харлуулагсад гээд хачин юм их болжээ. Албан тушаалын төлөө юугаа ч өгөхөөс сийхгүй л болсон байна. Ийм хүмүүс ТӨРД ороод идэж, хор найруулж эхэлдэг дээ 2016-04-04
цогтоо: Удвал г.:м ийм маягийн хүмүүс их байхын 2016-04-04
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?