ШВЕЙЦАРТ УРИЛГААР СУРАЛЦАХ БОЛСОН Б.НАМУУНЫ ГЭРЭЛ ЗУРГУУДААС

2018-07-18  

 

Швейцарийн Холбооны улсын Элчин сайд Монгол Швейцарь хоёр улсын урлаг соёлын солилцоог хөгжүүлэх, манай залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор өөрийн нэрэмжит шагналыг санаачилсан байна.

Уг хөтөлбөрт Монголын 22 уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн бөгөөд тэдний дундаас залуу уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Намуун шалгарч, шагналаа гардан авлаа.

 Тэрбээр Швейцарийн Женев хотын Урлаг соёлын сургуульд гурван сар тэтгэлгээр суралцах эрхээр шагнуулсан байна.  

Б.Намуун нь бүжгийн элментүүд, хүмүүсийн хөрөг зураг авах сонирхолтой гэнэ

Энэхүү уралдаанд 35-аас доош насны залуу уран бүтээлчид оролцсон бөгөөд англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх, гурваас доошгүй жил уран бүтээл туурвисан байх гэсэн шаардлагуудыг хангасан байх ёстой байжээ. Үүнээс гадна оролцогч нь намтраа илгээж, эссе бичиж, шилдэг 10 бүтээлээ явуулсан аж. Таван удаагийн ярилцлаганд орж, нэлээн өндөр шалгуурыг давсны эцэст ийнхүү тэргүүн байрыг эзэлжээ. Түүний гэрэл зургуудаас толилуулъя.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?