Н.АЛТАНХУЯГ, Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ШУУД ОНИЛОВ

2016-04-04  

Чуулганы нээлтийн өмнө Н.Алтанхуяг мэдэгдэл өнөөдрийн гол сэдэв болж байна. Тэрээр хаалттай чуулганд хэлэх гэсэн үгээ нээлттэй хэлэхээс өөр аргагүй байгаагаа хэлсэн юм. Түүний энэ мэдэгдэл Засгийн газраа огцруулуулж, багийнхнаа баривчлуулсан хүний үг мөн үү, мөн. Хүн бүхэн мэддэг ч, хэн ч ил хэлдэггүй хуйвалдааны ар тал, хууль бус үйл ажиллагаандаа хууль хяналтын байгууллагыг татан оролцуулагч, хүний эрхийг зөрчиж баривчлуулан хорьж, айлган сүрдүүлж бизнес, албан тушаал, ажлыг нь булаагч хуйвалдааны бүлэглэлийн удирдагчаар Ц.Элбэгдоржийг шууд нэрлэлээ. Тэрээр хууль бус хонгилыг одоогийн Ерөнхийлөгч бий болгон өөрт таалагдаагүй хэн бүхнийг тэрхүү хонгилоороо оруулж байгааг өгүүлэв. Ийнхүү хэлснээрээ гэр бүл өөрийн хүмүүстээ аюул дагуулж байгаа ч айхгүй гэдгээ мөн нэмж хэлсэн юм.

Харин удалгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твитер хуудсаараа дамжуулан хамтарч ажиллая гэсэн утгатай зүйлийг жиргэлээ. Монголын төрд үүсээд байгаа талцал, хуваагдал, бүлэглэлийн “зодоон” нэгэнт ил болоод зогсохгүй одоо эрчээ авч байгааг энэхүү үйл явдлаас харж болохоор байна. Төрийн толгойд гарсан хэдхэн том бүлэглэлээс одоогийн Ерөнхийлөгчийн урт хар гар хаа сайгүй хүрдэг гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьдаг ч хэн ч ил ийнхүү хэлж байгаагүйгээрээ Н.Алтанхуягийн энэ үйлдэл зориг гаргасан хэрэг болов. Нөгөө талаар улс төрийн томоохон хагарлын үүдийг Н.Алтанхуяг нээлээ ч гэх хэсэг байна. Одоо харин үйл явдал хэрхэн өрнөхийг иргэд харж байна. Бүлэглэлүүд бие биеэ мөхөөх нь Монголын улс төр цэвэршихийн цондон гэж зарим хэсэг баярлаж байгаа ч хөшигний хард юу болохыг жирийн иргэд мэдэхгүй нь харамсалтай...

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:hachin hachin yum ih uzeh bh shiwdee 2016-04-04
zochin:Altanhuyag gishuun yag uneniig heljee.Yag odoo Mongol uls Elbegdorjin zaavraar Bayartsogt,Saihanbileg 2in nairuulgaar l haa haanaa ajillaj amidartsgaaj baina daa. 2016-04-04
Зочин:Элбэгдорж буур догширч хсон бараг салаавч гаргах аястай соммент бичсэн бгаа биз 2016-04-04
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?