2018 оны 8 дугаар сарын 18-нд буюу энэ бямба гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах "White Rock Center"-д "ЯПОН ПОП СОЁЛЫН ӨДӨРЛӨГ - 2018" арга хэмжээг зохион байгуулагдах гэж байна.
Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам, Японы соёлыг сонирхогчдын холбоо хамтран уг арга хэмжээг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зохиох юм.
Тус өдөрлөгт Япон улсын охидын Wonder Weed болон FesTive хамтлагууд ирж ая дуугаа өргөнө.
Арга хэмжээ өдрийн 12:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үргэлжлэх тул үзэгч залуус та бүхэн өргөнөөр хамрагдан, тус арга хэмжээг үзэж сонирхоорой.