“ХҮНД ДУРЛАСАН МОГОЙ”

2018-09-08  

БНХАУ-ын ӨМӨЗО-ны соёл аялал жуулчлалын өдрүүд дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Уг өдрүүд нь Хятад улс болон ӨМӨЗО-ны баялаг түүхт соёл, уламжлалыг орчин үеийн инновацид нэвтрүүлж, аялал жуулчлалаар соёлоо түгээх, хөгжүүлэх, дархлаажуулах зорилготой юм. Үүний хүрээнд өчигдөр СТӨ-нд Хятадын баруун өмнөд нутгаас үүсэлтэй Сычуань жүжгийн нэгээхэн хэсэг болох “Цагаан могойн домог” амиллаа.

Цагаан могойн домог гэх энэхүү сонгодог жүжигт хүний дүртэй болсон могой шулам Бай Сүжэнь болон эгэл жирийн хүн Шюй Шянь хоёрын амраг сэтгэлийн тухай өгүүлдэг юм. Тус жүжгийг Сычуань мужийн Чэндү хотын Сычуань жүжиг судлалын академийнхан Франц зэрэг гадны олон улсад тооглож, шилдэг шагналуудыг хүртжээ.

Сычуань жүжиг нь “Царай хувиргах”, “Гал үлээх” зэрэг аргаар урлагийн дүрийг бтээж, дамжуулдгаараа Хятадын дуулалт жүжгийн түүх болон Хятадын соёлын түүхэнд онцлох байр суурийг эзэлдэг байна.

Жүжгийг нээж БНХАУ-ын ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны эрхлэгч, болон бусад албаны хүмүүс оролцсон бөгөөд гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Ууганбаяр “Хоёр орны засгийн газар хамтран зохион байгуулсан БНХАУ-ын ӨМӨЗО-ы "Соёл аялал жуулчлалын өдрүүд"-ийг амжилттай зохион байгуулсан та бүхэндээ талархал илэрхийлье. Шинэ зуунд дэлхийн эдийн засаг, соёл аялал жуулчлалын салбар хүн төрөлхтний түүхэнд байгаагүй үлэмж хэмжээгээр даяаршиж байна. Дэлхийн аялал жуулчлалын гинжин хэлхээнд нэгдэж чадсан улс орнууд үр шимийг нь бодитойгоор хүртэж байна. Энэ долоо хоногт зохиогдсон арга хэмжээнүүд ч мөн адил БНХАУ-ын ӨМӨЗО-ы эдийн засаг, соёл, аялал жуулчлалын боломж, онцлогыг Монголын ард түмэнд ойлгуулахад их эерэг нөлөө үзүүлсэн сайхан арга хэмжээ боллоо” гэсэн юм.

Хятадын уран бүтээлчдийн шилдэг тоглолт нь Монголын үзэгчдэд Хятадын үндэстнүүдийн соёл урлагийг харуулж, дуу бүжиг, жүжгээр дамжуулан хоёр улсын ард түмнийг ойртуулж, найрамдлыг зузаатгахад чухал нөлөө үзүүлнэ хэмээн зохион байгуулагчид хэлж байсан юм.

 

О.НАНСАЛМАА

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochon :Zura****n ni mundag umaa 2018-09-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?