150 ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛОХ НЬ

2018-09-10  

Хүүхэд залуучуудын “ГЭГЭЭН” театр нь 2014 оноос илбэчин, алиалагч, дуучин, уран нугараач, бүжигчин гэсэн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагджээ. “ГЭГЭЭН” театр нь бүрэн хэмжээний бие даасан томоохон 2 тоглолтыг амжилттай зохион байгуулж, монгол орноороо аялан тоглолт хийсэн байна.

Тус театрын томоохон зорилтуудын нэг нь хүүхдийн цэцэрлэг барих ба зорилгоо биелүүлэх арга зам, боломж бололцоог үргэлж хайж иржээ. Тэд зорилгоо биелүүлэхээр “Инээд Бэлэглэх Аян 2018” тоглолтыг хийхээр бэлтгэл ажилд ороод байна. “Инээд Бэлэглэх Аян 2018” тоглолтод театр циркийн үзүүлбэр, илбийн гайхамшиг, хөгжилтэй алиалагч, уран нугаралт, хүүхдийн дуучин, чөлөөт бүжгийн үзүүлбэр гэх мэт олон олон сонирхолтой үзүүлбэр багтах аж.

Хүндэт эцэг эхчүүд, хүүхэд багачууд та бүхэн “Гэгээн” театрын хамт олны гэгээлэг хүслийг дэмжиж 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын аянд хандив болгож тэдний тоглолтыг таалан үзээрэй.

Тоглолтын хүрээнд явагдах бүхий л үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй явуулж тоглолтын билет тус бүр хамтрагч байгууллагуудаар 20-50% ийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхийн бичиг олгоно. Энэхүү гэгээлэг аяныг дэмжих хүсэлтэй болон хамтран ажиллах сонирхолтой байгаа аж ахуй нэгж, албан байгууллага, хувь хүмүүс дараах утсаар холбогдоорой.

Бидэнтэй холбогдох утас: 80112484, 94226695, 90160392 

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?