АН МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2016-04-08  

УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа сайн дураараа огцрохыг шаардсан бичгийг өөрт нь гардуулсан өгсөн. Тэгвэл саяхан АН-ын зүгээс хэвлэлийн хурал зарлаж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар энэ талаар мэдээлэл хийлээ.

АН-ын зүгээс, Улс төрийн тоглолт хийж, төрийн тогтвортой байдал руу турхирсан явуургүй үйлдлээ зогсоохыг МАН-ын бүлгээс шаардлаа. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “МАН-ын бүлгийн хувьд хувь хүн рүү дайрсан З.Энхболд даргыг гутаан доромжлохыг завдсан гэдэг нь илт харагдаж байна. Ээлжит бус чуулганаар цөмийн хог хаягдалтай холбоотой хуулийг батлах гэж байхад МАН-ынхан чуулгандаа ирэхгүй, БНХАУ-ын коммунист намынхантай уулзаад явж байсан. Ард түмний Таван толгойг ард түмэндээ авч үлдэж байхад буруутгасан мэт агуулгатай байна. Энэ бүхнээс харахад МАН сонгууль дөхөж байгаа учраас улс төрийн оноо цуглуулах явуургүй арга хэрэглэж байгаа нь тодорхой байна. АН дотоод асуудлаа өөрсдөө шийддэг болохоос МАН-ын заавраар шийднэ гэж байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье" гэлээ.

 

 

А. САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин :сонин юмдааа 2016-04-08
зочин:та нар хоорондоо зодолдоод асуудлаа шийдвэрлэж чадах уу. харая 2016-04-08
mongol:shuumjlel ch huleej avah chadvargui boljee yalzarchee ardchilsan nam enhboldiin buyanaaar.Ehnbold batttulga 2 bgaa tsagt ardchilsan nam amaaraa shoroo umhene suudalgui ch bolno 2016-04-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?