МАХН-ЫНХАН ГОМДОЛТОЙ БАЙНА

2016-04-11  

Анх удаа 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН оролцоод эвслээрээ 13 суудал авсан нь түүхэн амжилт юм. Энэ жил энэ амжилтаа ахиулахыг МАХН санаархаж байгаа.

Гэвч энэ намыг тойрсон балаг дуусдаггүй. Он гараад намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба баривчлагдсан. Төдөлгүй, намынхаа даргын заавраар ажилласнаа хүлээж, намын даргаа хуулийнханд "барьж " өгсөн. Төдөлгүй, тус намын санхүүчийг саатуулж, намынх нь санхүүгийн үйл ажиллагааг зогсоосон. Дараа нь намын аж ахуй хариуцсан дарга П.Цогтбаатарыг мөн саатуулж, шалгасан. Тэгтэл намынх зүтгэлтэн С.Дашдондог гэгч, намынхаа даргаас 500 сая төгрөг нэхэж, хуулийн байгууллагад хандсан. Удаагүй байтал, тус намаас УИХ-д сонгогдсон Л.Цог бас л даргыгаа авилгын хэрэгт буруутгасан ярилцлагыг телевизэд өгсөн.

Дараа нь АТГ-аас намын дарга Н.Энхбаяраас мэдүүлэг авах шаардлагатай гэсэн албан тоотыг Н.Энхбаярт гардуулсан. Ийм явц л өнгөрсөн хаваржингаа өрнөлөө. Төгсгөлд нь МАХН-ын дарга Н.Энхбаяр эмчлүүлэх шаардлагатай хэмээн Солонгос орныг зорилоо. Түүнийг онгоцны буудал дээр АТГ, мөрдөх байцаах албаныхан тосож байсан учир намын удирдах бүрэлдэхүүн тэр чигтээ Буянт-Ухаа онгоцны нисэх буудал дээр очсон гэдэг. Түүнийг хил гаалиар гарахад тодорхой саад тотгор үүссэн тул, Монголын маш нөлөө бүхий хүнтэй утсаар удаан хугацааны турш ярьсны дараа хил нэвтэрсэн тухай мэдээллийг одоо хүртэл нууцалсаар байна. Даргыгаа долоо хоноод ирнэ гэж хэвлэлд ярилцлага өгч байсан Тулгын яриа хэлбэр төдий "хоосон яриа" байжээ гэж судлаачид хэлж байна.

Харин Тулга : "Н.Энхбаяр даргыг өмгөөлөгчгүй болгосон. Одоо хамгаалагчгүй болголоо" гэж Н.Энхбаярын хамгаалагч Мөнхөөг баривчилсны дараа хэллээ. "Н.Энхбаярын хүсэл зоригийг мохоох гэж хийж буй зохион байгуулалттай үйлдэл" гэж тус намынхан үзэж байгаа юм байна. Энэ бүхнээс харахад, МАХН сонгуульд хэрхэн оролцох, дарга нь ирэх эсэх нь маш бүрхэг болжээ.

 

 

Тоймч Д.ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Ter songuuld oroltsoj yahiin 2016-04-11
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?