Олон жижиг улс төрийн нам, эвсэл хөдөлгөөн нэгдэж нэг том эвсэл болно гэх мэдээлэл цацаж эхэлжээ. Намын дарга нар амбицтай, буулт хийж сураагүй хүмүүс. Өөрсдийгөө гол тоглогч гэж санадаг. Тиймээс тэр олон нам, эвсэл, хөдөлгөөн нэгдэхэд ярвигтай байгаа бололтой. Ядаж байхад цаг хугацаа тэднийг шахсаар, шавдуулсаар.
Сонгуулийн хуулийн дагуу, энэ сарын 20-нд сонгуулийн төлөвлөгөөгөө, 30 гэхэд оролцох мэдүүлгээ СЕХ болон тойргийн хэсэгт өгсөн байх учиртай. Тавдугаар сарын 05 гэхэд нэр дэвшигчдээ тодруулах ёстой.
Намын дарга нар нойр хоолгүй ажиллаж байна гэж хэлж болно. Харин ямар үр дүнд хүрч байгаа юм бол доо. Их эвсэл байгуулагдвал, хэн тэргүүн байх вэ? гэдэг асуудал гурав дахь хүчний хувьд хамгийн ярвигтай асуудлын нэг болж хувираад байна.
Тэд нэгдэж хүчирхэг болох уу, сарниж бутрах уу? гэдгийг харахад ердөө л 10 хүрэхгүй хоног үлджээ.
Д.САЯН