МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН НАМ ХУДАЛДАГДАВ

2016-04-11  

Монголчууд сүйхээтэй. Наймаачин сэтгэлгээтэй, бас. Хятадууд идэж болох бүх зүйлийг л иддэг. Нисэж байгаагаас онгоц, мөлхөж байгаагаас галт тэрэгнээс бусдыг нь иддэг гэж хошигнох дуртай. Харин монголчууд, арилжиж болох бүх зүйлийг арилжиж байна.

Хамгийн сүүлийн жишээ бол Тусгаар Тогтнолын Намыг худалдаалсан мэдээ чих дэлсэж эхэллээ. Энэ намыг буюу, тус намын оноосон нэрийг Женко бүлэглэлийнхэн авсан гэж ойрын эх сурвалж мэдээллээ. Энэ намд Женко Х.Баттулгаас гадна намаасаа гарсан УИХ-ын гишүүн Г.Уянга нэгдээд байгаа. Энэ намын хувьд, 2016 оны сонгуулиар УИХ-д суудалтай нам болох, тэгснээрээ 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхээ халааслах гээд улс төрийн нүүдлүүд анзаарагдана.

Гэхдээ энэ нам сонгуульд орохоос өмнө, намыхаа Их хурлыг хийж, намын даргаа албан ёсоор Дээд Шүүхэд бүртгүүлэх ажил бий. Энэ явц бас л хугацаа шаардах учраас, алга хөрвүүлэхтэй адил бүтэмжтэй байна гэж хэлэхэд бэрх. Ямар ч гэсэн шинэ нам үйл ажиллагаагаа эрчимжүүлэх нь ойлгомжтой. Женкогийн гэх олон төрийн бус байгууллага энэ намын улс төрийн үйл ажиллагааг дэмжинэ гэж судлаачид дүгнэж байна. Харин энэ намаараа сонгуульд оролцож чадах эсэхэд эргэлзэх хүмүүс цөөнгүй. 

 

 

Д. ГАНТУЛГА
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
тархины түгжээ мултлагч:Дэмжиж байна.Авилгачидын намаас залхаж байна....баярцогтнууд ба нүүрсчдийн бүлгийг газар доогуур хийх цаг айсуу.... 2016-04-11
Zochin :Demjij baina.Battulga,Uyanga gishuun hoer hamtarch nam baiguulval demjine.Ter hoer shig eh oronch setgeltei jinhene Mongol humuus l Mongolig hugjuulne.Mongolchuud ch demjine. 2016-04-11
Zochin:Uyanga Alban tu****aliin tuluu xed ch xuvirna tuund itgej niilj boloxgui Tulga xuviin aldaaraa zasch chadval demjlegiig olno 2016-04-13
зочин:Энэ намч бас л нэг НҮҮРСЧНИЙ НАМ болно л доо. Авилагчин болоод дэвжчихгүй л болтугай даа. 2016-04-14
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?