МОНГОЛЫН “THE HU” ХАМТЛАГИЙН “WOLF TOTEM” ДУУ БИЛЛБОРДЫН “HOT ROCK SONGS” ЖАГСААЛТАД АНХ УДАА БАГТАЖ, 22 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ

2019-04-22  

Метал рок чиглэлээр уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлаг  нь 2016 онд байгуулагджээ. Хамтлагийн ахлагч Ц.Галбадрах, гишүүн Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй.

Нэрний тухайд ХҮН буюу “HUMAN“ гэдэг үгнээс үүдэлтэй. Тэд Монголын уламжлалт хөгжмийг метал рок чиглэлтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг бөгөөд одоогоор 2 дуу гаргаад байна.

Тус хамтлагийн гишүүд нь дуу хөгжмийн мэдлэг, туршлагатай мэргэжлийн уран бүтээлчид юм. Хамтлагийнхан өөрсдийн хэв шинжийг “Хүннү рок” хэмээн тодорхойлжээ.

“Wolf Totem” дууны видео клип фэйсбүүк сүлжээнд хүчтэй тарсны үр дүнд Биллбордын хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлжээ. Дөрөвдүгээр сарын 20-ний байдлаар “Wolf Totem” дуу нь “Hot Rock Songs” жагсаалтын 22 дугаарт эрэмбэлэгджээ.

Мөн “Yuve Yuve Yu” уран бүтээл youtube үзэлт нь 14 сая үзэлттэй байна.

“The Hu” хамтлаг одоогоор “Gereg” нэртэй анхны цомгоо гаргахаар Eleven Seven Records студитай хамтран ажиллаж байна.

Уг хамтлагийн продюссерээр МУГЖ Б.Дашдондог ажиллаж байна. 

 

 

 

С.ШИНЭСАР 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ТУЯА:ВААВ ЯМАР СҮРЛЭГ УРАН БҮТЭЭЛТЭЙ ЮМ БЭ АМЖИЛТ ШҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮ МОНГОЛЧУУД ИЙМ Л СҮРЛЭГ САЙХАН ЭРЧҮҮДТЭЙ 2019-04-22
доогий:бидний монголчууд эвтэй бол юунаас ч хүчтэй. энэ хэдэн эргүү дарга нар үзээсэй мэдээгүй л яваа даа 2019-04-22
Хасаа:Гайхалтай Монгол хамтлаг, Монгол урлаг 2019-04-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?