Дархан-Уул аймгийн ардчилсан намын дарга асан Л.Наранбаатар УИХ-ын дарга З.Энхболд руу оймс шидсэн явдал саяхныг.
Тэгвэл өчигдөр өглөө Дархан Уул аймгийн ардчилсан намын залуус Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал явагдах Нийслэлийн иргэний танхимийн өмнө өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж “оймсгүй” зогслоо. Тэд “Фракцгүй намын даргаа Шонхор фракцийн Дашуудийн 12 жилийн ялагдлыг зогсооё” хэмээн лоозон барьжээ.
залуусын хэлж байгаагаар Дарханы ардчилсан намыг Н.Мөнхдаш төлөөлнө хэмээн Ардчилсан намын дарга З.Энхболд намынхаа дүрмийг зөрчин тодорхойлолт хийж өгснөөр бүх маргааны эхлэл тавигдсан гэнэ. Тиймээс намын даргаа огцрохыг шаардан Дарханы АН-ын залуус хүйтэн цемент дээр хөл нүцгэн зогслоо.
А.САЯН