МАН+МАХН -ын 51:25? ЯМАР УЧИРТАЙ ВЭ?

2016-04-19  

Намууд бие биеэ тандаж түншиж эхэллээ гэж ажиглагчид харж байна. МАХН-ын ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан, МАН-ын ажлын хэсгийн төлөөлөгч Ч.Хүрэлбаатар нарын мэдээлэл энэ хоёр нам эвсэж орох гэж байгаа юм гэдэг ам дамжсан яриаг баталгаажуулсан.

Угшил нэгтэй хоёр намын хооронд ямар тохиролцоо хийгдэв ? гэдгийг үзвэл, хоёр даргатай байх заалт оржээ. Эвслийн тэргүүн нь МАН-ын дарга М.Энхболд. ТУЗ-ын дарга нь МАХН-ын дарга Н.Энхбаяр. Удирдах зөвлөлийг хоёр талаасаа тэнцүү тоотой гишүүдээс бүрдүүлэх заалт оруулсан байна. Эвслийг төлөөлж М.Энхболд гэрээ хэлэлцээр хийх бол, эвслийн дотоод асуудлыг ТУЗ-ын дарга Н.Энхбаяр толгойлон шийдэх болж байна гэж харж болно. Гэрээ нь 4 жилийн хугацаанд хүчинтэй байх заалт орсон нь, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч хамтарна гэж ойлгогдоно.

Хувь хүмүүсийн өөр хоорондын зөрчлөө умартаж, улс орны эрх ашгийн төлөө нэгдлээ гэж нийгэмд үзэх хүмүүс байна. Гэвч энэ тохиролцоо бол зөвхөн эхний алхам гэдгийг Ч.Улаан сануулахаа мартсангүй. Зөвхөн ажлын хэсгийн хүрээнд эвсэх тохиролцоонд хүрсэн. Түүнийг аль аль намынх нь удирдах зөвлөлөөр хэлэлцэж, бага хурлаараа баталгаажуулах ёстой. Хэрвээ баталгаажвал, дараагийн гэрээг ч үзэглэх шаардлагатай.

МАН-ын бага хурлаар эвсэх асуудлыг ярилцаагүй. МАХН-ын бага хурлын шийдвэрийг харзнах болсон гэсэн мэдээлэл байна. Өнөөдөр МАХН бага хурлаа хийнэ. МАХН-ын хувьд хэд хэдэн хувилбар байгаа. МАН-тай эвсэхээс гадна, АН-тай хамтрах ч санал бас хүлээгдэж буй. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд МАН-тай эвсэх нь намаа залгиулчих магадлалтай гэсэн болгоомжлол байхыг ажиглагчид үгүйсгэхгүй байна. Тиймээс намууд бие биеэ тандаж, түншиж байна. Намуудын атом, молекулын нэгдэх, салах хөдөлгөөн МАХН-ын гаргах шийдвэрээс ихээхэн хамааралтай болохыг шинжээчид хэлж байна.

 

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Эвгүйцэл:Үзэж чаддаггүй байсан Энхбаяр даргыгаа "Хоёр том нам" булаацалдаж эхлэх шивдээ? Муухай ч улсаадаа бас. 2016-04-19
zochin:MAHN -HAN BAS YAMAR BURUU SANAA AGUULJ BGAA BOL NOMER 1 BOL OORIIGOO L BODNO ARD TUMEN EH ORNOO HUMSIIN CHINEE BODOHGUI EE MUU HUN NI ULAM L BATLAGDAAD BH UMAA 2016-04-19
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?