М.ЭНХБОЛД: ЭВСЭЖ ЧАДААГҮЙ Ч ЭВЛЭРЭХ НИЙЛЭХ АСУУДАЛ БАЙСААР БАЙХ БОЛНО

2016-04-20  

МАН-аас хэвлэлийн хурал зарлаж, бага хурлаар хэлэлцсэн асуудал болоод гарсан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. МАН бага хурлаараа 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталж, өнөөдөр Үндэсний аудитын газар хүргүүлжээ.

Харин эвсэх нийлэх тухайд, энэ удаагийн сонгуулиар эвсэж чадахааргүй болсон ч цаашид эвсэх, хамтрах асуудал байсаар байх болно, ингэхийн төлөө хичээж ажиллана гэдгээ МАН-ын намын дарга М.Энхболд дуулгалаа.

МАХН-тай эвсэж, зөвшилцөх асуудал дээр хоёр намын ажлын хэсгийн дарга нар санал нийлж энэ сарын 17-нд эвсэж сонгуульд оролцохоор гарын үсэг зурсан. Гэвч МАХН-ын дарга Н.Энхбаяр хүлээн авах боломжгүй хэмээн үзэж, гурван зүйл дээр өөрчлөх саналыг ирүүлсэн, тавьж байгаа шаардлага нь эвсэх хүсэлгүйг нь илтгэсэн зэргээс үндэслэж, Удирдах зөвлөл, Бага хурлаар асуудлыг хэлэлцээд МАН сонгуульд дангаараа оролцох шийдвэр гаргасан хэмээн мэдээллээ.

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?