ЖАГСААЛТТАЙ БАЙХ ҮГҮЙ ЭСЭХИЙГ ХЭН ШИЙДЭХ ВЭ? ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ҮҮ? ЭСВЭЛ М.ЭНХБОЛД &З. ЭНХБОЛД НАР УУ?

2016-04-21  

Ард иргэдийн шууд сонгох эрхийг жагсаалт гэдэг зүйл зөрчиж буй тухай дээр доргүй ярьж хэлэлцэж байна.

ЦЭЦ эхний хурлаа хийсэн. Дунд шатны хурлаар эцсийн шийд гарах ёстой. Харин ЦЭЦ ямар шийд гаргахыг МАН&АН шийднэ гэх, тэр дундаа МАН-ын дарга М.Энхболд, АН-ын дарга З.Энхболдын үзэмжийн асуудал гэх. Жагсаалтын эхний 5-д хэнийг багтаах вэ? гэдэг бол намын дарга нарын толгойны өвчин болж байна гэх мэдээлэл тарсан. Мөнгөтэйгөө юу, настайгаа юу, нөлөөтэйгээ юу, ойр дотнын харьцаатайгаа юу, хармааныхаа нэгнийг үү, өөрийгөө юу? гээд эргэцүүлэх зүйл их гарчээ.

Яагаад вэ? гэвэл тус хоёр намын эхний 5-д жагсах хүмүүс УИХ-ын гишүүнээр сонгогдлоо гэж итгэлтэй байж болно гэж судлаачид хэлэх болов. Намын даргын хувьд ч, хуулинд жагсаалттай байх нь сонирхолтой л асуудал. Тиймээс жагсаалтыг бүрмөсөн үгүй хийнэ гэдэг улс төрийн намуудын дарга нарын нэгдүгээр сонирхол биш. Харин жагсаалтад орох нэр дэвшигчдийн тоог цөөлж болох магадлалтай. Эс бөгөөс сонгуулийн хуулийг бүхэлд нь өөрчлөх боломжгүй. Тиймээс дундын хувилбарыг сонгож болох. Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг УИХ-аас томилдог. Тиймээс ҮХЦ АН болон МАН-ын дарга нарын чиглэлийг сонсох нь тодорхой гэж судлаачид дүгнэж байна. 

 

 

Тоймч Д.ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?