Уран уншлагын “Уран Жиргээ -2019” улсын наадам жил бүр уламжлан болгон зохион байгуулагдсаар өдгөө 20 жилийн түүхийг бичжээ. Уран уншигч хүүхэд багачуудын дунд зохион байгуулагддаг “Уран жиргээ” улс хотын наадам нь 1999 оноос эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй амжилттай зохион байгуулагдсаар байна. Анх “Уран жиргээ” уралдааныг Монгол Улсын Төрийн Соёрхолт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч нэрээрээ алдаршсан Жамбын Дашдондог санаачлан, тухайн үеийн МХО-ны захиргаа драмын дугуйланд санал тавьснаар зохион байгуулагдаж эхэлсэн байна.
Тэр цаг үеэс эхлэн өнөөг хүртэл өргөжин тэлж амжилттай зохион байгуулсаар ирсэн бөгөөд нийслэлээс цэцэрлэг, бага, дунд гэсэн 3 нас хөдөө орон нутгаас бага, дунд насны ангилалд явагддаг байсан бол 2005 оноос хөдөө орон нутагт ялгаагүй ахлах насны ангилал аар явагдсаар байгаа. Ийнхүү уралдаан өргөн цар хүрээг хамарч оролцогчдын тоо хамрагдах хүрээг тэлж чадсан онцлогтой. 2010 оноос эхлэн МХО-ны нийт тэмцээнүүд хоёр жилд нэг удаа наадам нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд 2019 онд “Уран жиргээ-20”нэрийн дор зохион байгуулагдаж байгаа юм. Энэ жилээс “ Уран жиргээ” уншлагын наадмыг Ж.Дашдондогын нэрэмжит болгон зохион байгуулахаар болжээ.
О.Гоо-Оюун