ОХУ-ын Санкт Петербург хотноо ОУ-ын дуурийн дуулаачдийн "Санкт Петербург" уралдаан 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн уралдааныг ЗХУ-ын Ардын жүжигчин Ирина Богачева-д зориулан зохион байгуулсан бөгөөд уралдаанд нийт 15 орны 160 дуучид өрсөлдсөн юм. Тус тэмцээнд манай улсаас дуурийн дуучин Д.Батэрдэнэ оролцож тэргүүн байрыг эзэлсэн байна. Удаах байруудад Зубаренков Александр, Савченко Артем, Носырева Диана, Балданова Марина нар 2-р байрыг, Сергей Севастьянов, Татьяана Снигирева нар 3-р байрт тус тус шалгарчээ.
О.Гоо-Оюун