УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ДИЙЛЭНХ НЬ ДАН ДЭЭЛЭЭ Ч ТАЙЛНА

2016-04-26  

Угтаж буй сонгуулийн үр дүн ямар гарах, хаашаа эргэхийг хэлэхэд бэрх болсон. Нэг л зүйл маш тодорхой. Одоогийн 76 гишүүний дийлэнх нь дахин сонгогдох магадлал тун бага. Намын харьцааг одоо хэлэхэд эртэднэ. Судалгаа болон рейтингийг хийж байгаа ч, нийтэд мэдээлэхийг хуулиар хориглосон тул ард иргэдэд сонордуулах боломжгүй. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авсан тохиолдолд хуульд ч өөрчлөлт орно. Энэ бол СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн яриад байгаа шиг зарим журмыг өөрчлөөд болох зүйл биш гэж мэргэжилтнүүд үзэж байна.

СЕХ дэндүү хөнгөн хуумгай хандах нь гэсэн хардлага нийгэмд үүсэж байна. Яагаад гэвэл сонгуулийн хуулийн тогтолцоо нь өөрчлөгдөнө. Холимог байсныг мажоритар болгох хувилбар. Энэ бол маш том өөрчлөлт. Журмын төдий өөрчлөлт гэж үзэх үндэслэлгүй юм. Бүх зүйл шинээр эхэлнэ. Монгол улс Олон улсын авилгалын конвенцид нэгдсэн гэдгийг ч санах цаг болсон. Энд бас мөрдөх дүрэм журам, ялангуяа, сонгуулийн хуулийг сонгууль эхлэхээс 6 сарын өмнө өөрчилж болохгүй гэсэн хатуу заалт бий. Үүнийг мөрдлөгө болговоос, сонгуулийн тов хойшлогдох магадлалтай. УИХ гишүүд ч дэмжих найдвар их. Тэгэхээр энэ долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай эцсийн шийдвэрийг сонсох нь ээ.

 

 

 

Ц.ОТГОНБАЯР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:ene jil ih sonirholtoi zuil blhnee 2016-04-26
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?