УИХ -ЫН ГИШҮҮД АЖЛАА САЙН МЭДДЭГГҮЙ

2016-04-26  

Мэддэг ч байж болно, тэд. Гэхдээ мэдсээр байж хийж байгаа нь бүр осолтой. Олон улсын жишигт, хориглосон хоёр гол заалт бий, сонгуулийн хуулинд.

Нэгдүгээрт, сонгууль эхлэхээс 6 сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт хийхгүй. Хоёрдугаарх нь, парламент болон парламентийн гишүүд нь өөрсдийн оролцох сонгуулийн хуулийг баталж болохгүй. Өөрөөр хэлбэл энэ парламентийн баталсан сонгуулийн хуулийг 2016 онд хэрэглэхгүй, харин 2020 оноос хэрэглэнэ гэсэн ойлголт. Энэ бол хориг тавьсан маш чухал заалт. Тоглоомын дүрэм маш эртнээс тодорхой болно, нөгөө талаас сонирхлын зөрчлийг хааж өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл сонгууль шударга явах суурийг тавьж байна гэж ойлгож болно. Парламент ингэж ажилладаг.

Харин манайд энэ зарчим алдагдсан. Тиймээс ч өөрсдийнхөө эрх ашиг, сонирхолд нийцсэн хууль баталсан тухай шүүмжлэл тасрахгүй байгаа, өнөөг хүртэл. Сонгуулийн хууль биш, эрх баригчдыг сонгох хууль гэж олон нийт нэрлээд амжсан. Мэдээж, нэгэнт Парламент үйл ажиллагаа явуулж, сонгогдсон гишүүд нь байгаа хойно хууль батлах нь тодорхой. Парламентийн үндсэн үүрэг нь ч хууль батлах. Гэхдээ дэлхий нийтэд Сонгуулийн хууль дээр онцгой анхаардагийг бид ч гэсэн тусгаж авах л хэрэгтэй. Олон улсад мөрдөж буй шударга заалтуудыг парламент мөрддөг болох нь, парламентын хөгжилд ч, нийгмийн хөгжилд дэвшил болох юм.

 

 

Тоймч Д.ЭНХТҮВШИН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?