МАХН, МҮАН ХАМТАРЧ МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

2016-04-27  

МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн өргөтгөсөн хуралдаанд МАХН, МҮАН, ИЗНН зэрэг УИХ-д суудалтай намуудын удирдлага оролцож, “МАНАН-ын захиалга ба Сонгуулийн хууль” сэдвийг авч хэлэлцсэн байна. 

Тус хуралдаанаас намууд : Үндсэн хуулийн Цэц 2012 онд сонгуулийн тогтолцооны талаар Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн эцсийн шийдвэр гаргаж байсан атлаа одоо Үндсэн хууль зөрчсөн мэтээр шийдвэрлэж, ингэснээр нэг асуудлаар эсрэг тэсрэг хоёр өөр шийдвэр гаргасан нь илэрхий хуйвалдааны шинж чанартай, төрийн эргэлт хийхийг санаархсан, төрийн хямралыг улам бүр даамжруулсан, хууль тогтоомжийг үл хайхарсан, шударга сонгууль явуулах боломжийг хаан боогдуулсан, нийт иргэдийн улс төрийн эрхийг зөрчсөн улс төрийн гэмт үйлдэл мөн гэж үзэж байна.

Үндсэн хуулийн Цэцийн улс төрийн захиалгаар гаргасан шийдвэр нь МАНАН-ын нам дамнасан улс төр бизнесийн олигарх бүлэглэл сонгуулийн тогтолцоог өөрчлөх замаар наанаа хуулийн хэлбэрийг баримталсан дүр эсгэж байгаа ч үнэн хэрэгтээ цаагуураа ард түмний саналын талаас илүүг нь хүчингүй болгож, иргэн бүрийн саналыг үнэлэн хүндэтгэдэг жинхэнэ ардчиллын мөн чанарыг нухчин дарж, дүр эсгэсэн ардчиллыг өөгшүүлж, төрд өөрсдийн хугацаагүй ноёрхлыг тогтоох гэсэн далд санаархал агуулж байгаа балмад ажиллагаа мөн хэмээн дүгнэж байна гэх зэрэг нийт 7 заалт бүхий мэдэгдлийг гаргажээ.

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
оюун:шударга зүйл байна уу ард иргэдийнхээ сонголтыг худалдахаа больёоо 2016-04-27
Халиунаа:Ардчилсан нам ба МАН хоёр хугацаагүй ноёрхохыг хүсч,олигархууд нь улам бүр баяжин хөлжиж өөрсдөдөө зориулсан хууль гаргаж байна.Харин ядарсан ард түмэн маань бүсээ улам чангалаад ч амь зогооход хэцүү болох нь дээ. МАХН-ын дарга Энхбаяр бол дээд ба доод туйлд хүрч байсан хүн. Одоо тэр хүн дахин унахгүйг хичээж улс орноо өөд нь татна гэдэгт итгэлтэй байна. 2016-04-27
зочин:Битгий шаа.муусайн хоёр нүүртэнгүүд.жагсаалтаар гарчихан гэж горьдсоны чинь гарз.ЦЭЦийн шийдвэр бол ард түмний хүсэлтээ.үндсэн хуультай нийцсэн шүү. 2016-04-27
erka:vndsen hyyliin tsets shiidweree gargalaa boloo um bishvv chadlaaraa orsoldood chadlaaraa ard tvmneesee songogdood l garaad ireech [owot chini songogch bidnii hvsel bish 2016-04-27
Иргэн:ТА НАР АРД ТҮМНИЙ ШУУД СОНГОЛТООС ЮУНААС НЬ АЙСИЙН. УГААСАА НАМУУД ИРГЭДИЙН ШУУД СОНГОЛТООР ШҮҮГДЭЖ БАЙЖ ПАРЛАМЕНТАД СУУДЛАА ЭЗЛЭХ НЬ ШУДАРГА ЁСОНД НИЙЦНЭ. 2016-04-27
Зочин:хаха Энбаярын далбаан доор дахиад нэг жагсаалтаар гарчих санаатай баялдуучилж явсан гарууд одоо боож үхэх гэж байх шив, одоо монгол төрд дахиад ****анхүү баянсэлэнгэ хэрэггүй шүү. 2016-04-27
Төстэй мэдээ
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭЖ, 14-ӨӨС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР МОРЬ УНУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАЙНГЫН ХОРОО ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: ГУРВАН АЛБАН ТУШААЛТНЫ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАНИЛЦУУЛНА
Н.УЧРАЛ: ГАШУУНСУХАЙТЫН ГЭРЭЭНД ОЛОН УЛСЫН АУДИТ ХИЙЛГЭНЭ, МАН-ЫН САНХҮҮД Ч АУДИТ ОРУУЛНА
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЧӨЛӨӨЛӨХИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО 77.8 ХУВИАР ДЭМЖЛЭЭ
УИХ 2027 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА: ЗАРЛАГА 41.5 ИХ НАЯД ТӨГРӨГ
АТГ: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГТ Х.НЯМБААТАР НАРЫН 6 ХҮНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Х.НЯМБААТАР: ТӨМӨР ЗАМЫН ТЕНДЭРИЙГ НУУЦАД ОРУУЛЖ, 110 САЯ ДОЛЛАРЫН АВЛИГА ТАРААСАН
ЧИНГИС ХААНЫ ХӨРГИЙГ АРХИ, ТАМХИН ДЭЭР ТАВИХЫГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ГАРНА
АППЛИКЕЙШН ЗЭЭЛИЙН ХҮҮ 60 ХУВЬД ХҮРСЭН Ч СЗХ-НЫ ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨНГҮЙ: 94 ГИШҮҮНИЙ 54 НЬ ДЭМЖСЭНГҮЙ
«ЧӨЛӨӨЛЬЕ» САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ: ТӨК-ИУДЫГ 2027–2030 ОНД ГУРВАН ҮЕ ШАТТАЙ ШИНЭЧИЛНЭ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?