СЭТГЭЦИЙН ЭМГЭГ ҮҮСДЭГ ШАЛТГААН

2020-01-21  

Амьдралд янз бүрийн хэцүү зүйл тохиолддог. Харин тэр бүрт хүмүүс өөр өөрийн сэтгэлзүйгээр хүлээн авч хариу үйлдэл үзүүлдэг. Гэвч зарим тохиолдолд  үүнээс болж сэтгэцийн өвчин үүсэх эрсдэл гардаг. Амьдралд дарамт учруулах үйл явдлуудад ажилгүй болох, хайртай хүнээ алдах, өрөнд орж эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдалд орох, ганцаардах, хүүхэд гарахгүй байх, гэр бүлийн маргаан, хүчирхийлэл, осол гэмтэл зэрэг орно. Гэр бүл, амьдралын дарамт: Гэр бүлийн таагүй байдалаас болж хүчирхийлэл, сэтгэл санааны дарамтын улмаас хүүхэд насаа баяр баясгалангүй өнгөрөөсөн хүмүүс цаашид насанд хүрснийхээ дараа сэтгэл гутрал, сэтгэл түгших мэтийн сэтгэцийн өвчтэй болох магадлал илүүтэй байдаг. Биемахбодийн өвчин: Бөөр, элэгний дутагдал мэтийн биемахбодийн өвчнүүд заримдаа сэтгэцийн хүнд өвчнийг үүсгэдэг. Зарим эмийн бодис (тухайлбал цусны даралт ихдэх өвчинд хэрэглэдэг эм) сэтгэл гутралыг үүсгэж болно. Ахимаг насны хүмүүс зарим эмийг өндөр тунгаар хэрэглэхэд дэмийрэл үүсгэж болно. Удамшил буюу ген: Сэтгэцийн хүнд өвчин үүсэхэд удамшлын хүчин зүйлүүд нөлөөтэй байдаг нь тогтоогдсон. Гэвч эцэг эхийн нэг нь сэтгэцийн өвчтэй байхад хүүхдэд сэтгэцийн өвчин үүсэх магадлал маш бага байдаг. Учир нь чихрийн шижин, зүрхний өвчний нэгэн адил эдгээр эмгэгийн үүсэхэд орчны хүчин зүйл нөлөөтэй байдаг.

 

 

Эх сурвалж: HiDoctor.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Цагаан сараар цахимаар золгохыг та дэмжиж байна уу?