У. ХҮРЭЛСҮХ, С.ЭРДЭНЭ НАР ЯМАР ШАЛГУУР СОНГОЛТООР НЭР ДЭВШИГЧДЭЭ ТОДРУУЛАХ ГЭЖ БАЙНА

2020-01-28  

Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ бэл бэнчинг нэгдүгээр шалгуур болгохоо мэдэгдсэн. -Хөөрхөн байсан ч, мэдлэгтэй байсан ч, мөнгөгүй бол хэн ч биш. Тийм хүмүүсийг УИХ-ын сонгуульд АН нэр дэвшүүлэх боломжгүй гэж хэлсэн. Тэгэхээр АН ёс зүйтэй, эрдэм мэдлэгтэй хүнийг бус бэл бэнчинтэй хүнийг л дэвшүүлж тѳрийг завхруулсан ѳмнѳх алдаагаа давтах нь. Харин МАН рэйтинг тогтоох замаар нэр дэвшигчдээ тодруулах чиглэлийг гаргасан. - Бүх аймаг, дүүрэгт нэгдсэн судалгаа хийнэ.Нэг аймагт судалгаа хийхэд 66 сая тѳгрѳг шаардагдана.Үүний санхүүжилтийг нам гаргахгүй. Тухайн аймагт нэр дэвшихийг хүсэгчид санхүүжилтийг нь хамжиж босгоно. Намын судалгаанд санхүүжилт ѳгснѳѳрѳѳ тухайн этгээд нэр дэвшихээ илэрхийллээ гэж тооцно гэж МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлсэн. Энэ бол У.Хүрэлсүхийн нэр дэвшүүлэх тактик. Хагас сонголт, хагас нэр дэвшилт, хагас санхүүжилт, хагас горьдлогыг багтаасан мэргэн шийдвэрийг МАН-ын дарга У.Хүрэлсүх дэглэсэн. -Үнэндээ, сонгуульд нэр дэвшихэд мөнгө шаардагдана. Энэ бол ѳвлийн дараа хавар ирэхтэй ижил зайлшгүй. Намын дарга гэдэг хүн С.Эрдэнэ шиг, У Хүрэлсүх шиг бодлого барьж болохгүй. Ард түмнээ гэх зүрх сэтгэлтэй, мэдлэгтэй хүнийг УИХ-д нэр дэвшүүлэх менежментийг хийж чадах тийм л намын даргыг Монгол түмэн хүлээж байна. Энэ нам, түүний удирдагч нь ШИНЭ нам, түүний удирдагч байж болох юм гэж улс тѳр судлаачид дүгнэж эхэллээ.

 

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэд:Энэ удаа МАНгаруудаа зүгээр л МАЙ шүү дуракуудаа 2020-01-29
Зочин:Батзандан худлаа . Тал нь моах-ынх гэхээд баттулгын нам байгаа биз дээ . 2020-01-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?