Н.НОМТОЙБАЯР УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГЛӨӨ

2020-01-30  

УИХ  гишүүн Н.Номтойбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий компаниудад зээл олгосон байж болзошгүй, мөн Г.Батхүү агсны хэрэгт хамааралтай хэмээн гишүүний  бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УЕП-газраас УИХ-д хүргүүлсэн. Улмаар халдашгүй байдлын дэд хороо хуралдаж гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай хэмээн үзсэн.МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан буюу бусадтай маргалдаж, зодолдсон гэх хэргийг нь үндэслэн намаас хөөсөн. Харин  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хаалттай горимоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Тэгвэл өнөөдрийн Уих –ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргана. Чуулган хаалттай горимоор хэлэлцэж эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганыг нээлттэй явуулах горимын санал гаргаж, санал хураалт явуулахад дэмжигдээгүй байна. Ингэснээр чуулган хаалттай хэвээр үргэлжилж УИХ-ын гишүүн Н.Номтойбайрын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг 30 гишүүн дэмжиж, 28 гишүүн татгалзсан байна. Ингээд  УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолын төслийг батлах санал хураалт явуултал олонхын дэмжлэг авч чадаагүй байна.ХаринН.Номтойбаяр гишүүн “УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө” гэж мэдэгдсэн.  Ингэж хэлснийхээ дагуу тэрээр дөнгөж сая чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. 

 

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?