НОМТОЙБАЯРЫГ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС ЧѲЛѲѲЛѲХИЙГ ДЭМЖСЭН

2020-01-31  

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Номтойбаярыг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3-т “гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан”, 6.15-д “Гишүүнийг энэ хуулийн 6.6.3, 6.6.4-т заасан үндэслэлээр чөлөөлөх танилцуулгыг Улсын Их Хурлын дэд дарга, 6.6.5, 6.6.6-д заасан үндэслэлээр эгүүлэн татах, 6.9.1, 6.9.2-т заасан үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх танилцуулгыг Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор тус тус зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд хийнэ” гэж тус тус заасныг үндэслэж Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын даргад чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлжээ. Ѳргѳдѳлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзэж, шууд санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон Байнгын Хорооны 14 гишүүний 11 нь буюу 78.6 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив. Иймд “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны дарга танилцуулсан. Тус танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Э.Сувдаа

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?