МОНГОЛЧУУД ЧѲТГѲРИЙН ТОЙРОГТОО ЭРГЭЖ ОРЛОО

2020-02-01  

Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь улс төрийн шийдвэр. Халамжийн нэг хэлбэрийг хадгалсан ийм л шийдвэр болсон. Халамж ихсэх тусам популизм гаардаг. Сонгуулийн жил болох 2004, 2008, 2012 онуудад их мөнгө амлаж улс төр хийдэг байсан тэр чөтгөрийн тойргоос бид арайхийж салж ядаж байтал улс тѳрчид эргээд оруулах шийдвэр гаргалаа. Уул нь 2017 оноос хойш ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Монголын эдийн засаг, санхүүгийн сахилга бат дээшилсэн наашилтай үзүүлэлт ажиглагдсан. Эдийн засаг харьцангуй тогтворжиж, цаашид өсөх хандлагууд ч бий болсон. Халамжийн чиглэлийн эдийн засгийг тэлэх нь чөтгөрийн тойрогтоо эргэн орохын дохио. Үүнийг дагасан олон хүлээлт, улс төрийн амлалтууд ч цаашид цуврахыг үгүйсгэхгүй. Тогтож ядаж байсан төсѳв, хувь иргэдийн санхүүгийн сахилга батыг ч эвдэж сүйтгэх хор уршиг дагуулах эрсдэлтэй. Нэг талаар өр зээлтэй ахмадууддаа туслаж, дэмжиж байгаа мэт харагдавч, алсуураа эдийн засаг, төсвийн тогтворгүй байдлыг үүсгэх эрсдэлийг дагуулж байна гэж банк- санхүүгийн мэргэжилтэн, УИХ-ын гишүүн Б.Болд үзсэн. Түүний хэлснээс үзвэл, 2020 оны УИХ-ын сонгуулийн жил гаргасан энэхүү популист шийдвэр нь ард иргэдээ халамжилсан биш, ѳѳрсдийгээ эрх мэдэлдээ авч үлдэх гэсэн улс тѳрийн тоглоом гэж дүгнэж болох нь.

 

 

Ц.Энхбат

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?