МАН АРХАНГАЙ АЙМАГТ ХЭН ХЭНИЙГ ДЭВШҮҮЛЭХЭЭР ЗЭХЭЖ БАЙНА ВЭ?

2020-02-04  

 МАН-ын Удирдах Зѳвлѳлѳѳс шууд дэвших магадлалтай хоёр гишүүн бий. Тэр нь аймгийн даргаар ажиллаж байгаад УИХ-д сонгогдсон Баатарбилэгт, нѳгѳѳ нь МАН-ын ерѳнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад сонгогдсон Ж.Мѳнхбат нар юм. Гурав дахь нэр дэвшигч нь эргэлзээтэй. Ѳнгѳрсѳн сонгуулиар Архангай аймагт хамгийн ѳндѳр санал авсан УИХ-ын гишүүн Тэмүүлэнг Архангайд дахин дэвшүүлэх эсэхээ нам нь шийднэ. Энэ гурваас гадна МАН-д Архангайн тойргийг сонирхож буй гишүүд ч бий. Түүний нэг бол Сонгинохайрхан дүүргээс жийгдэх магадлалтай Тэрбишдагва юм. Хэрвээ сонгуулийн хуулийн дагуу эмэгтэй нэр дэвшигчийг Архангайд дэвшүүлэхэд хүрвэл МАН-ын Удирдах Зѳвлѳлийн хүрээнд ихээхэн тэмцэл ѳрнѳнѳ гэж улс тѳр судлаачид таамаглаж байна. Яг одоогоор Архангайд дэвших, намдаа суудал баталгаатай авчрах магадлалтай хүнээр БСШУС-ын сайд Баатарбилэгийг гэж нэрлэх нь бодит үнэнд ойртсон байна.

 

Ё.БААТАРБИЛЭГ

Г.ТЭМҮҮЛЭН

Ж.МӨНХБАТ

Д.ТЭРБИШДАГВА

МЭДЭЭ БИЧСЭН: Э.СУВДАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
АРХАНГАЙН СОНГОГЧ:Ж.МӨНХБАТ БҮХ ТАЛААР ИЛҮҮ ТУЛ БИД ТҮҮНД САНАЛАА ӨГНӨ ӨӨ.... 2020-02-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?