Ч.ГАНБАТ "УУРГА ШҮҮРЛЭЭ" ФОТО ЗУРГААРАА ГУРАВДУГААР БАЙР ЭЗЛЭВ.

2020-02-04  

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ноос зарласан cпортын гэрэл зургийн “Алтан агшин” гэрэл зургийн олон улсын уралдаанд 125 орны спортын гэрэл зурагчид ѳрсѳлдсѳн. Нийт 1794 бүтээл өрсөлдсөнөөс Монголын гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганбат “Уурга шүүрлээ” бүтээлээрээ айргийн гуравт шалгарч, хүрэл медаль хүртлээ.

- Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганбат 20 гаруй жил гэрэл зурагчнаар дагнан ажиллаж буй. Мэргэжлээрээ өвөл, зуны олимпийн дөрвөн наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжилсан мэргэжлийн фото зурагчин юм. Монголдоо “Оны шилдэг гэрэл зураг” уралдааны гран при (2012) болон Тэргүүн байрын шагналыг (2017) хүртэж байсан. Тэрбээр Ганбат маань дэлхийд данстай гэрэл зурагчин боллоо. Түүний " Уурга шүүрлээ" бүтээл монгол ахуй, зан заншил, монгол хүний эрэмгий зан чанарыг тодотгосон гайхалтай бүтээл гэж үнэлэлэгдсэн гэж Олимп Ото буюу Отгонцагаан үнэлсэн байна.

Отгонцагаан, Ганбат нар шагналын дараа
 
 
 
Э.Отгоо
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Чука:Сайхан зураг авчээ. Энд хүн морь хоёрын тэр эгшин дахь мэдрэмж гоё харагдаж байна. Тэр морийгээ хөөрхий эзнийхээ хийх гэж байгаа үйлдэлийг бүрэн ойлгож туслаж өөрөө яаж эзнээ унагалгүй өөрөө ойчилгүй хурд хүчээ тааруулж чихээ хулмайн мэрийж байгаа нь ямар хайр хүргэсэн нүднээс нулимс гармаар байна вэ? Адуу гэдэг ярьдаггүй л болохоос мөн ч ухаантай амьтандаа хөөрхий. 2020-02-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?