ҮХЦ-ИЙН ШИЙДВЭРИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ЖАГСЛАА

2016-04-29  

“Шударга сонгуулийн төлөө" эсэргүүцлийн жагсаал Чингисийн талбайд эхэллээ. Жагсаалд МАХН, МҮАН, ИЗНН-ын удирдлагууд, гишүүд дэмжигчид оролцож байна. Сонгуулийг шударга явуулахад олон нийтийн анхаарлыг хандуулах, ҮХЦ улс төрийн нөлөөнд автаж, нэг ижил маргаанд хоёр өөр дүгнэлт гаргаж байгааг эсэргүүцэж эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж байгаа ажээ. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн Баасан гаригт дунд суудлын хуралдаанаа хийж, УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...” гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэн, хүчингүй болгосон билээ. Энэ шийдвэрийг МАХН, ИЗНН хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн өнөөдрийн жагсаалыг зохион байгуулж байна. Энэ үеэр жагсаал зохион байгуулагчдын байр суурийг сонслоо. 

МАХН-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.БЯМБАСҮРЭН

Өнөөдөр зохион байгуулж байгаа жагсаал цуглаан ҮХЦ-ийн гаргасан шийдвэртэй холбоотой. Дөрвөн жилийн өмнө гаргасан шийдвэр нь яг тэр асуудлаараа өнөөдөр огт өөр шийдвэр гаргаж байна. Дөрвөн жилийн өмнө жагсаалтаар 28 гишүүн орж байгааг ҮХ зөрчөөгүй орж болно гэсэн шийдвэрийг гаргасан бол өнөөдөр жагсаалтаар орсон 28 гишүүнийг ингэж болохгүй, ҮХ зөрчиж байна гээд гаргачихлаа. ҮХЦ гаргасан шийдвэрээ үгүйсгэж, Монгол Улсын улс төрд халтай шийдвэр гаргаж байна.

ИЗНН-ЫН ДАРГА Ц.ГАНХУЯГ

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь Монгол төрийг хямрал руу түлхлээ. Сонгууль болохоос хоёрхон сарын өмнө ийм балмад шийдвэр гаргаж байгаад гайхаж байна. “Цэцийн дээр үндсэн хууль бий” гэж Б.Чимэд агсан хэлсэн байдаг. Энэ цаг үед бол цэцийн дээр МАНАНГИЙН засгийн газар гарчихаж. 

МАХН-ЫН ДЭД ДАРГА Э.ЭРДЭНЭЖАМЪЯАН

АН, МАН хоёр нийлж Сонгуулийн хуулийг өөрчлөхийг санаархаж байна. Сонгуульд өрсөлдөж байгаа бусад намууддаа саат тотгор учруулах арга сүвэгчилж, үүндээ Үндсэн хуулийн цэцийг татан оролцуулчихлаа. Цаад зорилго нь МАНАН-гийн засгийг ахиж сунгая гэсэн байр суурьтай байгаа нь илэрхий байна. Шударга сонгуулийг явуулахад нэгдүгээрт хууль тогтоомж нь ойлгомжтой, хоёрдугаарт хууль нь тодорхой цаг хугацааны өмнө батлагдсан байх ёстой. Өнгөрсөн 2012 оны сонгуулиар намын жагсаалтаар МАХН-аас долоон гишүүн, ИЗНН-аас хоёр гишүүн УИХ-д суусан. Тэгвэл гишүүд хууль зөрчсөн болж байна уу. Ийм л шийдвэр гаргасан. 

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ванга :-АН сонгуулийн ямар тогтолцоог дэмжиж байна вэ? -Манай нам сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулахыг хvссэн. Гэвч энэ нь 100 хувь явагдахгvй тул пропорциональ холимог тогтолцоог дэмжиж байна. Юутай ч одоо Сонгуулийн тухай хуулиа эцэслэн батлах хэрэгтэй байна. Ч.Сайханбилэг: Пропорциональ тогтолцоог дэмжиж байгаа энэ хүн 2012 онд ийм юм ярьж байсан байна 2016-05-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?