УТГА ЗОХИОЛЫН ДЭЭД СУРГУУЛЬД А.ЛХАГВА НАРЫН ЗОХИОЛЧИД СУРАЛЦАНА

2020-02-06  

Дэлхийд цорын ганц болох М.Горькийн нэрэмжит Утга Зохиолын Дээд Сургуульд яруу найрагч А.Лхагва, С.Амартайван, Н.Болормаа, Д.Хишигжаргал, орчуулагч Д.Дашмөнх, Болортуяа нарын зургаан уран бүтээлч суралцах болсон байна. Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Орчуулагчдын Эвлэл нь ОХУ–ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Тус санамж бичгийн хүрээнд Монголын зохиолч, орчуулагчид мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах боломж нээгдсэн. Сургалт нь тэтгэлэгт хѳтѳлбѳр гэдгээрээ онцлогтой. Тус хѳтѳлбѳрт хамрагдах хүсэлтэй зохиолчдоос орос хэлний болон зохих мэргэжил мэдлэгийн шалгалт авсны дүнд дээрхи зохиолчдыг шалгаруулсан байна . Энэхүү мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалт нь Монгол, Оросын тал хамтын ажилодлагааны санамж бичигт гарын үсэг зурснаас хойшхи анхны сургалт болж буйгаар онцлогтой гэж тус хѳтѳлбѳрийг хариуцагч орчуулагч Чинбаяр хэллээ.

Орчуулагч Чинбаяр- хѳтѳлбѳрийн зохицуулагч

Яруу найрагч А.Лхагва зохиолч нѳхдийн хамт Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд мэргэжил дээшлүүлнэ.

 

 

Э.Отгоо

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?