АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНИЙГ ХУУЛИЙНХАН ШАЛГАЖ ЭХЭЛБЭЛ...

2020-02-08  

 УИХ-ын сонгууль болоход 120 хоног үлдсэн. АН-ыг гол ѳрсѳлдѳгчѳѳ гэж эрх барьж буй МАН үзэж буй. Эрх баригчдын хувьд ѳрсѳлдѳгчѳѳ намнах тактикийг сонгууль бүрийн ѳмнѳ хэрэгжүүлдэг уламжлалтай. МАН-ын хувьд АН-ыг дотроос хагалан бутаргах, дэргэдээс нь хатгах, удирдлага, ноёдыг нь урхидах, уургалах бүх талын арга замыг эрэлхийлдэг. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа нь АН-ын дарга С.Эрдэнэ рүү чиглэж байна гэж анзаарч болох нь. Нийгмийн хамгаалалт, Хѳдѳлмѳрийн сайдаар ажиллаж байх үедээ Нийгмийн Даатгалын Ерѳнрий Газрын даргаар томилсон Ц.Уртнасан, ерѳнхий нягтлан бодогч Чулуунчимэг нарыг хууль хяналтынхан барьж хорьсон. 2017 онд ажлаа ѳгсѳн Ц.Уртнасан нь АН-ын улс тѳрийн бодлогыг газрын дарга, Чулуунчимэг нь АН-ын санхүүгээр ажиллах болсон нь зүүний үзүүр Ардчилсан Намыг чиглэжээ гэж дүгнэж болно. Асуудлын урт сүүдэр С.Эрдэнээс хальж, АН-ийн ѳнгийг харлуулах ѳнгѳ аястай болсон учир АН-ын зарим лидерүүд эсэргүүцэл үзүүлж хэвлэлийн бага хурал хийлээ АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа -Нийгмийн даатгалын ерөнхий газар /НДЕГ/-ын даргаар ажиллаж байсан, одоо АН-ын Улс төрийн бодлогын газрын даргаар ажиллаж байгаа Ц.Уртнасан болон НДЕГ-ын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг /2020.02.07/ цагдаагийн байгууллага баривчиллаа. АТГ-аас тэднийг 30 хоногийн хугацаагаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна. Ямар нэгэн үндэслэлгүйгээр цагдан хорьсныг удахгүй болох улс төрийн сонгууль дөхсөнтэй холбож ойлгож байна гэж Хэвлэлийн бага хурлын эхэнд онцолсон. Харин Дэлгэрмаагийн хамт тус ХБХ-д оролцсон Тэмүүжин зарим нэг баримт түшин мэдээлэл ѳгѳхдѳѳ:- 2017 оны наймдугаар сард 45 тэрбум төгрөг, 2017 оны есдүгээр сард 34 тэрбум төгрөг, мөн оны аравдугаар сард 10 тэрбум төгрөгийг сайд асан Н.Номтойбаярын зөвшөөрлөөр Капитал банканд байршуулсан. Түүнээс сайдын тушаалыг нь залгамжлан авсан МАН-аас томилогдсон сайд С.Чинзоригийн зөвшөөрлөөр 2017 оны арваннэгдүгээр сард 10 тэрбум төгрөг, 2018 оны хоёрдугаар сард 2.4 тэрбум төгрөг, 2018 оны зургаадугаар сард 79 тэрбум төгрөгийг тус, тус Капитал банканд хадгаламж хэлбэрээр байршуулсан байна. Ингэхдээ нийгмийн даатгалын санг алдагдалд оруулсан. Энэ бол МАН-ын сайд нарын сүйтгэл. Тэд ѳѳрсдийнхээ алдааг бусдад тохохыг санаархаж байна. Капитал банкны дампуурлаас болж, Нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг 2012-2016 оны хооронд Нийгмийн даатгалын санд ажиллаж байсан албан хаагч нарт тохож, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн улмаар цагдан хориод байна. Үүнийг АН эрс эсэргүүцэж, үнэн мѳнийг олохыг Хүрэлсүх ерѳнхий сайдаас шаардаж буйгаа илэрхийллээ. Уртнасан, Чулуунчимэг нараас гадна гурав дахь хүнийг нэмж баривчилсан нь бас С.Эрдэнийн ойрын хүрээлэллийнх гэдгийг ойрын эх сурвалж мэдээллээ.

 

Э.СУВДАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
С:Но-той болоод л шалгаа биз 2020-02-08
M:2017-2018 ond 200-gaad terbumyg MAN uguhduu uil ajil****a heviin gej uzeed ugsun bailgui 2020-02-09
Зориг:Энэ нэг бах мэлхий шиг **** тор бариад тумнийг залилаад дураараа дургиж явах юм монгол торийн гутамшиг ... 2020-02-10
зочин:энэ удаа л энэ нөхрийг шийтгэж чадахгүй бол дахиж хэзээ ч чадахгүй өөрсдөө түүнд нугаслуулна харин ч өршөөлгүй шаана даа 2020-02-10
Иргэн:Энэ бах мэлхий НДС-аас хулгай хийгээгүй байна гэж номонд хазгай. 2020-02-10
Oo:Muu bakh melkhii ****aarai 2020-02-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?