СОНГУУЛИЙН САНАЛЫГ 100%;ГАРААР ТООЛОХЫГ ШААРДАВ

2020-02-10  

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн асуудлаар ШИНЭ нам тэргүүтэй улс төрийн намууд хэлэлцүүлэг зохион байгууллаа.Тус хэлэлцүүлэгт оролцсон улс төрийн намуудын тѳлѳѳлѳгчид 2020 оны УИХ-ын сонгуулийн саналыг 100 хувь гараар тоолохыг шаардав. Мѳн сонгуулийн саналын хуудас дээр намуудын жагсаалтыг бичихдээ сугалаагаар, хөндлөн байршуулж бичих саналыг дэвшүүллээ. Тус хэлэлцүүлгээс гаргасан нэгдсэн санал, шаардлагыг сонгуулийн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнд хүргүүлсэн байна. Хар машин ашиглах, нэрсийн жагсаалтыг намыг бүртгэсэн дарааллаар байрлуулах нь сонгуулийн саналыг луйвардах, бусдаас давуу байдлыг эдэлж, шударга ѳрсѳлдѳѳнийг хуйвалдааны сонгууль болгох суурийг дэвсдэг гэж ШИНЭ нам тэргүүтэй улс тѳрийн намуудын тѳлѳѳлѳл үзлээ.

УИХ-д суудалтай ШИНЭ намын удирдлагууд тун удахгүй УИХ-д бүлэгтэй болно.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
дээгий:дэмжижббна 100 хувь гараар толлбол ман баларна даа.., 2020-02-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?