ИЗНН, ХҮН-УУД СОНГУУЛЬД ОРОЛЦОХГҮЙ АН-ЫГ ДЭМЖИНЭ ГЭЖ МЭДЭГДЖЭЭ

2016-04-30  

Ардчиллын төлөө намууд буцаж нэгдэж хамтран ажиллахаар болоод байна. Учир нь Эх орон нам, Монголын Үндэсний ардчилсан намууд 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохгүйгээр Ардчилсан намыг дэмжиж сонгуульд оролцоно гэж мэдэгдсэн бол, саяхан Иргэний зориг ногоон нам (ИЗНН), Хөдөлмөрийн Үндэсний нам (ХҮН)-ууд энэ удаагийн сонгуульд оролцохгүйгээр Ардчилсан намыг дэмжиж оролцох болсноо Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор мэдэгдсэн байна. ХҮН-аас Сонгуулийн Ерөнхий хороонд хүргүүлсэн албан бичигтээ УИХ-ын гишүүн С.Ганбаатараас үүдсэн намын дотоод зөрчил, тэмцэлээ нэгдмэл байдлаар шийдвэрлэж чадахгүйд хүрсэн тул энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд Хөдөлмөрийн Үндэсний намаас нэр дэвшүүлж оролцохгүйгээр улс, төр нийгмийн үнэт зүйл нь манай намын улс төрийн чиг баримжаатай ойролцоо Ардчилсан намыг дэмжин оролцохоор болсноо мэдэгдье гэжээ.

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сайхнаа:Ядаргаатай иргэж буцсан гарууд 2016-04-30
очирбал:АН-ын мөрийн хөтөлбөр үзэл баримтлал хийж байгаа шийдвэр гүйцэтгэл нь бусад намын үзэл баримтлалтай ойролцоо тул ер нь бүгд нэгдээд дэмжээд сайхан ажилламаар юм. 2016-04-30
зочин:ene songuuliar ardchilsan nam songogdohgu gdg n todorhoi bhd humus yu l hiiged bnda 2016-05-02
оогий:Дарамтанд орсон уу.дэвших чадваргүй бол эсвэл намаа татан буулгаа нохойн ****нууд 2016-05-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?