АН ХЯТАДЫН КОММУНИСТ НАМААС СОНГУУЛЬД ЗОРИУЛЖ ХАНДИВ АВСАН УУ ?

2020-02-11  

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын удирдлагууд БНХАУ-д айлчлахдаа сонгуульд зориулж хандив авсан гэх мэдээлэл сүүлийн үед сошиалд тараагдах болсон. Тиймээс АН-ын удирдлагууд дээрх мэдээлэлд тайлбар өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдэл гаргажээ.

АН намын дэд дарга Б.Дэлгэрмаа: “АН болон БНХАУ-ын Коммунист Намын хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны арваннэгдүгээр сард АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Коммунист Намын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд тус улсын албаны хүмүүстэй уулзаж, намуудын хамтын ажиллааг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцсон. УИХ-ын сонгууль ойртсон энэ үед АН-ын нэр хүндийг унагаах, гүтгэлгийн шинж чанартай мэдээллийг зарим намын удирдлагууд болон нэр нь тодорхойгүй хаягнаас тарааж байгааг манай намын гишүүд, дэмжигчид эсэргүүцэж байна. АН бусад улс орны улс төрийн намуудтай тэр дундаа БНХАУ-ын Коммунист Намтай гагцхүү сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд аливаа уулзалт, яриаг хийж байгаа бөгөөд сонгуулийн дэмжлэг, санхүүжилтийн талаар огт дурдаагүй. Яриа, хэлэлцээ хийгээгүй. Цаашид ч ийм агуулга бүхий харилцаа манай намын гадаад бодлогод огтоос үгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээсэн байна. 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
дондог:Ямар ч зорилгогүй зүгээр л очиж уулзаад ирсийм байна. кк 2020-02-11
хулгайч эрдэнэ:Юун хятад авгай ярилц**** хийгээд бнаа энд!!! 2020-02-12
монгол:энэ сонин авгай хэн бэ балай амьтан бололтой 2020-02-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?