АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЛАА

2020-02-14  

Хятадад коронавирус, Монголд сонгуулийн уур амьсгал газар авлаа. Монгол улсын ерѳнхийлѳгчийн тамгын газрын дарга З.Энхболд үүрэгт ажлаа сайн дураараа ѳгч, УИХ-ын сонгуулийн марафонд "амиа бодон" оролцох болсноо зарласан. Тэр намын даргын "амнаас унах" үгийг хэлснийг Control.mn ѳмнѳх нийтлэлдээ дурдсан. Тэгвэл хуулийн байгууллагаас АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татсанаа мэдэгдлээ. Ѳмнѳх долоо хоногт АН-ын улс тѳрийн бодлогын газрын дарга, НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Уртнасан, АН-ын санхүүгийн дарга Чулуунчимэг ( НДЕГ-ын ерѳнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан) нарыг хууль хяналтынхан барьж саатуулсан. Тэгвэл энэ "гал" АН-ын дарга, ѳмнѳ нь Нийгмийн Хамгаалал, Хѳдѳлмѳрийн Яамны сайд, Нийгмийн даатгалын Газрын даргаар ажиллаж байсан С.Эрдэнийн хѳл, гарыг нь "хайрч" эхэллээ.

АН-ын дарга С.Эрдэнэ ѳдий болтол Уртнасан болон Чулуунчимэгийн баривчилгааны талаар байр сууриа илэрхийлээгүй. Одоо түүнийг баривчлах дээр туллаа.

 

 

Ц.Хишгээ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Дайн ч эхэллээ дээ 2020-02-14
Муу МАН:хөгийн муу МАН-ыхний хийж байгаа ажл 2020-02-14
С.Эрдэнэ:Манайхан муу зүйл хийсэн бол Сайханбилэг шиг өвдлөө барилаа гэж гоншигонохгүй над шиг эр хүн шиг таарсан ялааа эдлэх зоригтой бай л даа. 2020-02-15
Kkk:Er xvn shig ochood ****lguulchixaarai daa 2020-02-15
Irgen:Zuka hiigeed baigaa ym bish uu 2020-02-15
Зочин:Үүнийг эсэргүүцэж АН аас мэдэгдэл гаргасан.НД ын мөнгийг өсгөсөн хүнийг яллах гэж байхуу?Харин Номтойбаяр,Чинзориг нар НДын мөнгийг үрээгээ биздээ.Улс төржихөө болимоор юмаа. 2020-02-15
Б:Идэж уусан бол хүлээгээд шоронруугаа жангаа идэхээр явдаа 2020-02-15
Манай улсад танай манай нам гэсэн муухай үзэл бодол байгаа юм аа Эрдэнэ даргийг шалгах гэж байгаа бо: 2020-02-15
Батка :Ардчилсан намын хүмүүсийг дан ганц шалгаад байхаар ман намын хүмүүс оролцоо биздээ ялангуяа нийгмийн хамгааллын сайд Чинзориг хамгийн их хамааралтай хүн шүү дээ энэ хүний үед Капитал банк дампуурсан биздээ тийм болохоор ан ман энэ хоёр намын хүмүүсийг шалгах хэрэгтэй тэгээж байж хууль эрх тэгш үйлчлэх ёстой тэгэхгүй нэг нам луу дайраад байхаар сонгуулийн өмнө нэгийгээ дамнах өшөө авалт болж хувирах зам луугаа явж байна тэгээд бас фэйсбоок сошилоор хүн гүтгэх доромжлох худаллаа ташаа мэдээлэл цацадаг хүмүүс нь залуучууд байх юм аа энийг хянадаг байгуу**** байдаг юм уу байдаг бол ажиллаа хийх хэрэгтэй байна за баярлалаа 2020-02-15
Irgen:Zuw shd 2020-02-15
Цэрэнбат.Ш:Чинзориг С.Эрдэнэ 2-ын аль нь халгиж цалгисан баян бна гэдгийг монголчууд нүдээ аниад ч мэднэ.Чинзориг 2-3 удаа сайд хийсэн идсэн уусан,хүн рүү эгцэлж хардаггүй хулгайч муур мөнөөсөө мөн. Гэсэн ч Эрдэнэ шиг ийм их үл хөдлөх өмчтэй,ийм олон сангийн зээл идсэн,НД ба халамжийн мөнгө сүлжээ байгуулж хулгайлсан,хулгайч,дээрэмчин,хүүхэн хүчиндэгч,**** 9 шид нь бүрдсэн хүн монголд ховор доо. Хурц л дөхөх байх. Хаа очиж хүчирхийлсэн өвөртөө оруулсан Үүрийнтуяа,Одонтуях,Нямцэцэг шиг хүүхнүүдээ өөд нь татаж явдаг нь харагддаг. Гэхдээ цаана нь төрийн ёс зүй,технологи,журам гэж том зүйл шалбаагтай хутгалдаж,даган дууриагч асар олон буруу гарынхан төр лүү чиглэж байгаагаараа туйлын хортой бна. 2020-02-17
Иргэн:Төрийн оролцоотой Төрийн банк гэж байсаар байхад тэр жижигхэн шинэхэн байгуулагдсан Капитал банкинд Нийгмийн Даатгалын Сангийн тэр олон зуун тэрбум төгрөг байршуулах эхлэл тавьсан анхны хүн нь Эрдэнэ шүү дээ. Тэрэнд ашиг сонирхол байж л таараа. Дараагийн хүмүүс нь нэгэнт байршсан мөнгөө гэрээг нь сунгаад явсан байлгүй дээ. Чинзоригийн хувьд сунгахгүй гээд мөнгөө авья гэхэд нь банк нь төобөрийн чадвар муудсан шилжүүлж чадахгүй байсаар арга буюу хүүгүй байлгаад байлтай биш сунгасан гэж ойлгосон 2020-02-17
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?