С.ЧИНЗОРИГ: БИ АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ БАЙГААГҮЙ

2020-02-21  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХНХ-ын сайд С.Чинзориг:Нийгмийн даатгалын газрын дарга болон удирдлагуудыг хорьж саатуулсан, түүнтэй намайг холбон ярьж, захиалгат гүтгэлгийг тарааж байна. ХНХ-ын сайдын хувьд би албан тушаалаа ашиглан бусдад давуу эрх олгож байгаагүй. Түүнийгээ ч хэлж байсан. Хүлээцтэй хандаж ирсэн боловч сүүлийн үед эрчимжиж, намайг онц ноцтой хэрэгт гүтгэж байна. Өчигдөр нэгэн фейсбүүк хаягаас С.Чинзориг нарыг яллагдагчаар татах болжээ гэх мэдээллийг тарааж байгаа тул энэ асуудал цэг тавих нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс өнөөдөр АТГ-д өөрийгөө шалгуулахыг хүссэн өргөдөл өгч байна. Мөн хувь хүн болон манай байгууллагын нэр хүндэд халдсан тул Улсын Ерөнхий прокурорт хандан намайг яллагдагчаар татсан эсэх тухай албан мэдээллийг гаргаж өгөхийг хүсэж байгаа. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгуулахаар хандсан тул хариуцлагыг нь хүлээлгэх байх. Өчигдрийн тэрхүү мэдээллийг 1,500 гаруй хүн хуваалцсан байсан. Түүнчлэн Тагнуулын ерөнхий газарт хандаж байна. Гүтгэлэг тараасан нэр бүхий хаягийг бодит уу, хуурамч хаяг уу гэдгийг тогтоолгоно." хэмээв.

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?