ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ ДЭМЖЛЭЭ

2016-05-02  

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Харъяатын тухай хууль 1995 онд батлагдсан тул одоогийн нийгмийн шаардлагыг хангахгүй гэж үзсэний улмаас Ерөнхийлөгч энэхүү хуулийн төслийг өргөн барьсан юм.

Гэвч энэхүү хуулийг иргэд олон нийт ихээхэн эсэргүүцэж байгаа юм. Тэдний үзэж байгаагаар 1072 хувьцаа хөдөлгөөнд орох болон газар хувьчлал хараахан дуусаагүй байхад энэхүү хуулийг батлах нь сөрөг нөлөөтэй гэж үзэж байгаагаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлсээр байна.

Харин хууль санаачлагчдын зүгээс 1995 оноос өнөөг хүртэл 16 000 орчим давхар харъяалалтай иргэдийн 6000 орчим хүүхдийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл үүсээд байгаа тул хүнээ алдах бус авч үлдэх зорилгоор энэхүү хуулийг яаралтай батлах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Уг хуулийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн шинэчлэн найруулах зайлшгүй шаардлагатай хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэдэгдсэн байна. Хуулийн төсөлд, Монгол Улсын иргэнээс төрсөн хүүхэд дэлхийн хаана ч төрсөн Монголын иргэнээр бүртгүүлэх, гадаад хүнтэй гэрлэсэн Монгол хүний хүүхэд Монголын харъяат байхаар заасан гэж хууль санаачлагчид тайлбарлажээ. Хуулиар Монгол Улс давхар харъяалал олгохгүй юм байна.

 

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
baatarkhan :bolohgvi gd bhd elbeg dorj yrunhiilugch zaawalchgvi uls orniihoo esreg yum hiigeed bhiin ard tvmeen bvv demjeeree 2016-05-02
оюун:энэ хүн монголыг юу гэж бодож байга юм бол доо арай хэтэрч байгаа юм биш үү төөрсөөр төрөлдөө гэгчээр төрөл садангаа өөд нь татах гээд байгаа юм байх даа даварлаа л байна ш дээ амьхандаа л чааваас юм хийсэн дүр эсгэх гээд байх шиг байгаа юм даравч далдайна булавч бултайна чиний жинхэнэ нүүр царай харагдаад байна угаасаа ч бие хаа үзэл бодлоор чинь илэрхий байдаг юм монгол дээл өмсөхөөрөө ягаа яг. үндэсний хувцас гутайгаад бүүр бодохоор л уур хүрээд байх юм хэлэх хамгийн муухай үг ч гоёдох гээд байна энергийн муухай энэ хүнд байх юм даа 2016-05-02
enkhuush:Ард олноо Монгол орондоо сайн сайхан амьдруулахгүй байж хүчээр Монголтой холбож гадаадад амьдрах боломжийг нь хааж байгаа юмаа даа.Монгол улсын иргэн байсан байгаагүй Монгол улсаа та нар худалдаад байгаа биз дээ. 2016-05-02
НАРАА:ЭЛБЭГДОРЖ ОДОО ХИЙХ БАЙХ ЮМАА ОЛЖ ЯДААД БАЙГАА ЮМ БАЙХ ДАА АРД ИРГЭД НЬ ДЭМЖИХЭЭ БОЛЬЧИХООР АХ ДҮҮСЭЭ ТАТААД ИДЭХ ХООЛОО ХУВААЛЦАХ ГЭЭД БАЙГАА ЮМ ШҮҮ МОНГОЛ ХҮНИЙ БУУРЬ СУУРЬГҮЙ ХҮЗҮҮГҮЙ АХ МИНЬ ЭЭ 2016-05-02
Дддддддд:Новш. Монголийг эрлизээр дуургэх нь дээ 2016-05-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?