Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нь сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдоод байгаа. Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хууль-ийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт / хахууль өгөх/ тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн. Улмаар шүүх хурал товлогдсон ч хуралдалгүй хэд хэдэн удаа хойшлогдож 2020 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 9:00 цагт эхэлж, хоёр өдөр үргэлжилсэнээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргажээ.
О.Гоо-Оюун