32 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЗАРСАН ГЭДЭГ ХУДЛАА

2020-03-06  

2020 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Анхаар. Ардчилсан намынхан Хятадуудтай нийлж лицензийн наймаа хийж санхүүжилт босголоо” гэсэн бичлэг цацагдсан. Үүнээс улбаалан төрийн долоон албан тушаалтны нэр гарсан 65 минутын бичлэг болон 19 минутын нэвтрүүлэг гарсан. Үүнтэй холбогдуулан Кёкүшүюзан Д.Батбаярын өмгөөлөгч Ж.Оюунболд мэдээлэл хийлээ.

Тэрээр энэхүү бичлэгийг хийсэн хүн бол Цэдэн овогтой Алтанцог бөгөөд 1990-ээд оны үед залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэний улмаас 15 жилийн хорих ял эдэлж байсан. 2000 оны эхээр ялаа эдэлж дуусаад гарсан гэж ойлгож байгаа. Мөн 2007-2009 онд дахин залилан мэхлэх гэмт хэрэг хийж, шалгаж байх хугацаанд Монгол улсын хилээр гарч яваад 2019 онд эргэж ирсэн байдаг. Ирсэн даруйдаа хуучны танил, найз гэх хүмүүстэй уулзаж, тодорхой бичлэгүүдийг хийж авсан. Энэ бичлэгүүдийг хийхэд Цэрэндорж, Бямбаа, Кёкүшүюзан Батбаяр гэсэн хүмүүсийн нэр гардаг. Үндсэндээ 2019 оны 3-аас 8 сарын хугацаанд эдгээр хүмүүстэй дор хаяж 2-3 удаа уулзаж, бичлэгүүдийг эвлүүлж гаргасан. Ц.Алтанцог гэдэг хүн “Та 2-ийн бизнес ямар байна? Та 2-ийн хооронд ямар асуудал гарсан? Юу болсон?” гэх мэтээр тухайн хүмүүсийн бичлэгийг хийж авсан. Дараа нь 2019 оны наймдугаар сард нэр бүхий телевизэд хандсан. Өөрөөр хэлбэл, энэ бичлэгүүдийг монтажлаад “Кёкүшүюзан Батбаяраас нэг тэрбум төгрөг нэхэмжилье. Үүнийхээ 60 хувийг би авна, үлдсэн 40 хувийг та нар ав” гэдэг байдлаар ярьсан. Энэ нь өөрөө гэрчтэй 10-15 хүний дэргэд ярилцсан асуудал байгаа гэдгийг онцлов.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ГИШҮҮДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ, ТЭД ОЛИГАРХИУДЫНХАА НАМ РУУ ЯВЖ БОЛНО
Р.БАЗАР БАНКИНДАА 6 САЯ ДОЛЛАРЫГ "ТӨВЛӨРҮҮЛЭЭД" БАРИВЧЛАГДСАН УУ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГА НЭР БҮХИЙ ГЭРЧҮҮДИЙН НУУЦАА ДЭЛГЭХ ЯРИАНЫ "ШТОРК" БАЙВ УУ
Х.БАТТУЛГЫГ ОРОСТ "ДУУДСАН" УУ
УЛААНБААТАРЫГ БҮСЧИЛЖ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР 1.7 САЯ ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАТБОЛД ДЭЛХИЙН ХЭВЛЭЛҮҮДЭД...
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?