ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙГ ЭРХШЭЭЛДЭЭ ОРУУЛАХ "ДЭЭДСИЙН ЗОДООН" ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?

2020-03-10  

-Эрдэнэс таван толгой компани шинэ эзэдтэй болж байна уу? Тэр нь хэн хэн бэ? Сумьяабазарын ард хэн хэн нуугдана вэ?

-Арвин намайг гуйсан учраас би ѳргѳдлѳѳ татаж Оюун-Эрдэнийг тухайн үед уучилсан. Тухайн үед Оюун-Эрдэнэ бол бодонд хаядаг шатрын хүү л байсан. МАН-ын удирдлагууд нь Оюун-Эрдэнээр дамжуулан над руу чулуу нүүлгэсэн. Хар машиныг надтай холбож гүтгэсэн учир би шүүхэд хандсан. Харвардад сурч буй. Сургалтаа үргэлжлүүлье гэж Арвинаар дамжуулан, бас ѳѳрѳѳ уучлал гуйсан учир би ѳргѳдлѳѳ татаж, түүний хэргийг тухайн үед цайруулж байсан. Гэтэл тэр намайг улсын нууц задруулсан хэргээр саяхан Цагдаад ѳгчээ. Асуудлаа ойлгоогүй бололтой. Би ямар ч нууц задруулаагүй. Оюун-Эрдэнэ андуурч байна. Эрдэнэс таван толгойн 30 хувийг ердѳѳ л нэг жилийн орлогоор нь арилжих гэж байгаа баримтыг л дэлгэсэн. Эрдэнэс таван толгой компанийн Үйлдвэрчний хорооны дарга Эрдэнэ УИХ-ын дарга, ерѳнхий сайд, ерѳнхийлѳгчид албан тоот ѳгѳх гэсэн юм. Түүнийг таны лайваар хийе гэснийг зѳвшѳѳрсѳн. Энэ асуудлаар Уул уурхайн сайд Сумьяабазар ч намайг Цагдаад ѳгсѳн. Тэр Эрдэнэс Таван Толгой компанийг зарна гэж хэлээгүй гэдэг зарга үүсгэж байна. Бирж дээр гаргана гэдэг чинь арилжина гэсэн үг. Арилжина гэдэг чинь зарна гэсэн үг. Ийм зүйлийг ойлгохгүй сайдтай байна гэдэг дэндэж байна гэж З. Энхболд дарга хэллээ. Энэ зѳрчлѳѳс олон зүйл ил болох нь. Хэн нь хэн бэ? гэдэг илрэхэд тус болно, энэ зѳрчил. Хүрэлсүх( Ерѳнхий сайд, эрх баригч намын дарга), Оюун-Эрдэнэ (Засгийн газрын Хэрэг эрхлэх Газрын дарга, Ерѳнхийлѳгчийн ПИАР агентлагийн найруулагч Баатарын ахан дүүс , Аюурсайхан( УИХ-ын гишүүн, Эрдэнэс Таван толгой компанийн гүйцэтгэх захирал Ганхуягийн ойрын түнш), Баттулга( Монгол улсын ерѳнхийлѳгч), Сумьяабазар(Нийслэлийн намын дарга бѳгѳѳд, Уул уурхайн сайд, УИХ-ын гишүүн, Үндэсний бѳхийн аварга), Дагвадорж ( ерѳнхийлѳгчийн зѳвлѳх, сумогийн их аварга, Сумьяабазарын тѳрсѳн дүү), Эрдэнэс таван толгой майнинг компанийн захирал Наранхүү(Сумьяабазар сайдын зѳвлѳх) нар нэг баг болсон уу? гэдэг асуулт нийгэмд үүсч, эргэлзээ тѳрүүлж эхэлжээ. Монголд эхлээд улс тѳрийн бүлэглэл үүсч, тэр нь эдийн засгийн бүлэглэл болдог ѳмнѳх туршлагыг давтах гэж байна уу? гэдэг ч асуудал. Хѳшигний цаана юу болж байгааг таах хялбар биш. Үүнийг тайлах хүн нь З.Энхболд байж мэдэх юм. Яагаад гэвэл тэр энэ бүхэнд хамгийн ойр байсан ѳндѳр албан тушаалтан. З.Энхболд Ерѳнхийлѳгчийн Тамгын Газрын даргын үүрэгт ажлаасаа гэнэт гарсан ч тохиолдлын биш байх магадлалтай юм.

Хуульч, эрх зүйч. Шударга талдаа. Нам нь ялсан, эрх баригч байх үедээ Элбэгдорж ерѳнхийлѳгчтэй тулж, занаанд нь орж явсан. Эрдэнэс таван толгойг гадныханд найр тавих гэж байхад нь УИХ-ын даргын хувиар таслан зогсоож байсан. Дубайн гэрээг эсэргүүцэж, ерѳнхий сайд Сайханбилэгийн тэргүүлэх Засгийн газрыг огцруулна гэж шахаж байсан. Эрдэнэтийн хувьчлалыг эсэргүүцсэн. Түүнийг УИХ-ын сонгуулиар унагана гэж бүлэглэл занасан нь биеллээ олж, тэрбээр Баянгол дүүргээс сонгогдож чадаагүй. Тэр одоо тѳрийн албаа ѳгч, улс тѳрийн албандаа орсон.

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?