ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ

2016-05-03  

Эрхэм хүндэт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд, хэвлэлийн эх чөлөөний үр шимийг хүртэгч нийт иргэд Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг ЮНЕСКО-гоос "Хэвлэлийн эрх чөлөөний өдөр" болгон зарласнаас хойш 23 жил өнгөрсөн байна. Энэ өдрийг хэвлэл мэдээллийн салбар бүрт ажиллаж буй сэтгүүлчид өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлал хэдийн тогтжээ.

Монгол Улсын сэтгүүл зүйн салбар, сэтгүүлчид улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчиллын дуу хоолой болж явсан түүхтэй. Монголын өдөр тутмын ууган хэвлэл "Монголын үнэн" сонины анхны дугаар 1920 оны 11-р сарын 10-нд хэвлэгдэн гарсан бөгөөд ард түмнийхээ санаа бодлыг эх орон газар шороогоо эрхэмлэх их үйлсэд уриалан дуудсан юм.

 1990 оны цагаагчин морин жилийн ардчилсан хувьсгалын анхны дуу хоолойг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид анх хүргэж байсан.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх” Монгол Улсын иргэний эрх чөлөөг баталгаатай хангах, мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрхийг эдлүүлэх үндсэн нөхцөл нь хэвлэлийн эрх чөлөө гэдэгтэй хэн ч маргахгүй буйзаа.

Сэтгүүлчид үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх явдал хаагдмал, боогдмол болж байгаа нь ардчилсан нийгэмд байж болшгүй үйлдэл гэдгийг энд зориуд цохон тэмдэглэе. Сүүлийн жилүүдэд үнэнийг хамгаалсан, худлыг илчилсэн сэтгүүлчид нэр төрөөрөө хохирч, ял шийтгүүлж байгаад харамсч байна.

Сэтгүүлч Та бүхэн нийгмийг эрүүл, зөв замд хөтөлдөг. Монгол Ардын Нам Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг хангах хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд байнга анхаарч ирсэн, цаашид ч хүчин чармайлт гаргах болно.

Монгол Улсын сэтгүүл зүйн салбарт зүтгэж яваа та бүхэндээ "ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ"-ний өдрийн мэндийг хүргэж үг нь мэргэн, үзэг нь хурц, амьдрал нь аз жаргалаар дүүрэн, ажил хөдөлмөр нь амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

МОНГОЛ ТӨРИЙН НОЁН НУРУУ ТӨВШИН БАЙГ.

 УИХ-ЫН ДЭД ДАРГА, МАН-ЫН ДАРГА  М.ЭНХБОЛД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?