Дэлхий нийтийг түгшээж буй шинэ коронавирусийн халдвар зарим улс орнуудад эрчимтэй тархаж байна. Иймд манай улсын засгийн газар БНСУ, ЯПОН, БНХАУ, БНТУ, ОХУ зэрэг орнуудтай харилцах агаар болон газрын хилээ хааж. Эдгээр улс орнуудруу тусгай үүрийн нислэг үйлдэж зарим иргэдээ татаж авахаар шийдвэрлээд байна. Тэгвэл Монгол улсын ерөнхийлөгч асан интерполоор эрэн сурвалжлагдаж буй Ц.Элбэгдорж эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ.
Түүний энэхүү мэдэгдэлд иргэд ихээхэн бухимдаж байгаа бололтой учир нь тэрээр Парламент тв-ээс бэлтгэн хүргэдэг Ярих өнцөг нэвтрүүлгийн сар шинийн баярын дугаарт гадны орноос цахимаар оролцож “Би эх орондоо очихгүй” гээд малгайгаа даллаж харагдсан. Намайг Монгол улсын шүүх биш Х.Баттулга шүүх гэж байна хэмээн онцолж байсан хүн хар амиа бодож халдвар авахаас сэргийлж нутагтаа ирэх шийдвэр гаргав уу ?
Т.Хуншагай