"Час улаан" аймаг гэж Говь-Алтайг нэрлэдэг. Сонгууль бүрээр МАН-ын нэр дэвшигчийг л сонгодог. Ж.Энхбаяр, Дашдорж, Раднаасэд бол тус аймгаас л сонгогдож байсан. Энэ жилийн хувьд сонгуулийн хуулийг шинэчлэн ѳѳрчилж, тус аймаг хоёр мандаттай болсон. 2016 онд УИХ-д сонгогдсон гишүүн Раднаасэд, тус аймагт нэр дэвшихийг санаархсан МАН-ын ерѳнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалангийн нарын ѳѳр хоорондын зѳрчил нь хурцдаж, үргэлжилсэн "зодоон"-д шилжсэн. Амарбаясгалангийн хувьд Раднаасэдийг зайлуулахын тулд МАН-ын гишүүнээс хѳѳхийг хүртэл санаархсан ч Хүрэлсүх оролцож, түүнийг нь таслан зогсоосон. Гэвч гал унтраагүй. Амарбаясгалан Говь Алтай аймагт үүсгэсэн Раднаасэдийн сүлжээг таслах ажлыг оройноос нь эхлүүлсэн. Тэрбээр Раднаасэдийн томилуулсан аймгийн даргыг огцруулж, ѳѳрийн тѳлѳѳний хүн болох, аймгийн МАН-ын дарга Рэнцэндоржийг 2019 оны зургадугаар сард Говь-Алтай аймгийн Засаг даргаар томилуулж чадсанаар аймагтаа эхний ялалтаа байгуулж чадсан байдаг. Түүний томилуулсан Рэнцэндорж нь Говь-Алтай аймгийн МАН-ын даргаар ажиллаж байх хугацаандаа архидан согтуурч, нэг бус удаа танхайн хэрэг үйлдсэн учир тэнсэн харгалзах ял авч байсан учир 2016 онд түүнийг Засаг даргаар батламжлахыг ерѳнхий сайд Эрдэнэбат татгалзсан байдаг түүхтэй юм байна, судалж үзвэл. Амарбаясгалангийн дэмжсэн Рэнцэндорж нь Засаг даргаар томилогдсон цагаас эхлэн Раднаасэдийн хүмүүсийг "цѳмѳх" ажлыг л хийсэн байдаг. Аймгийн Хүүхдийн байгууллагын дарга, амь насаа алддаг Болормаа гэгч залуухан эмэгтэй бол Раднаасэдийн "хүн" гэж нүд үзүүрлэгдсэн боловсон хүчний нэг. Түүнийг 2019 оны намраас "шахалтанд" орж эхэлснийг нутгийн иргэд, хамтран ажиллаж байсан хүмүүс нь хэлдэг. Рэнцэндорж, түүний тамгын газрын дарга нар Болормааг тамгын газарт нас бардаг орой архидаж байсныг, Тамгын газраас нэгэн эмэгтэйг үүрч гаргаж байсныг жижүүр нь харсан гэдгийг Зариг.мн сайтын сэтгүүлч олж сурвалжилсан байдаг. Ийм нэгэн хүн амины асуудал дагуулсан Засаг дарга Рэнцэндоржийг томилохын тѳлѳѳ зүтгэсэн Амарбаясгалангийн нэр хүнд ч, түүнтэй "зодолдсон" Раднаасэдийн ч нэр хүнд Говь-Алтай аймагт шалдаа унажээ. МАН-ын хувьд нэр дэвшигчээ рэйтинг нь харж нэр дэвшүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр ѳѳр нэр цэвэр нэр дэвшигчийн эрэл хайгуулд мордохоос ѳѳр аргагүй болжээ. Нэр дэвшигчийг гардан сонгох Амарбаясгалан ѳѳрѳѳ нэр дэвшинэ гэдэгт итгэлтэй байгаа ч, дэмжсээр атал бүтэлгүйтэж, нэрийг нь унагасан Рэнцэндоржийг танихгүй гэж хэлж чадахгүй юм. Тэгэхээр Говь -Алтай аймгаас хэн нэр дэвшиж болох вэ? Бѳхийн Холбооны тэргүүн асан Нямдорж, Гачуурт компанийн үүсгэн байгуулагч Чинбат нарын нэр ч дээгүүр яригдаж байгаа сурагтай. Мѳн ѳѳр бусад нэр цэвэр хүмүүсийн ч нэр сонсогдоно.
Хүрэлсүхийн хүн гэх тодотгол түүнийг дагадаг. Нэг хэсэг Н.Энхбаяр ерѳнхийлѳгчийн хуулийн зѳвлѳхѳѳр ажилласан. Н Энхбаярыг МАХН-ыг ч байгуулж байх үед нь шадарлаж байгаад гэнэт МАН руугаа эргэн буйр сэлгэсэн нь Хүрэлсүхтэй холбоотой гэж үзэх магадлалтай. Мэргэжлийн Хяналтын Газрын даргаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Ѳршѳѳлийн хуулийг санаачилж батлуулсан гэж түүнийг буруутгадаг. Намаас нь арга хэмжээ авна гэхэд нь намаасаа гарна гэж "айлгаснаар" намтайгаа үлдсэн нэгэн. Дѳрѳвдүгээр сард нээгдэх чуулганаар түүнтэй холбоо бүхий асуудлыг хуулийн байгууллагаас ѳргѳн мэдүүлнэ гэсэн ам дамжсан мэдээлэл одоохондоо түгээд буй.
Ц.БАТАА