ЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ ЖУУХ БИЧГЭЭ ѲРГѲН БАРИВ

2020-03-16  

Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канелд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан байна. Итгэмжлэх жуух бичиг барих үеэр Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Ерөнхийлөгч М.Диаз-Канелд уламжилж, түүнийг манай улсад тааламжтай үедээ айлчлахыг урьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгыг дахин нотлохын зэрэгцээ хоёр талын уламжлалт найрсаг харилцааг улам бэхжүүлж, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв. Монгол, Куба хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй энэ онд Элчин сайдаар томилогдсон Ш.Батцэцэг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад ажиллах 18 дахь Элчин сайд юм. Тэрбээр Өмнөд Америкийн Аргентин, Бразил, Колумби, Перу, Чили, Уругвайг хавсран сууж, Болив, Венесуэл, Доминикан, Гватемал, Коста-Рика, Парагвай, Панам, Никарагуа, Хаити, Хондурас, Эль-Сальвадор, Эквадор, Ямайкийг хавсран хариуцах юм.

Батцэцэгийн ѳмнѳ Сосормаа, Батхишиг нар Куба улсад суух элчин сайдаар ажиллаж байсан болно. Батцэцэг Кубад томилогдохоосоо ѳмнѳ нь Индонези улсад элчин сайдаар үр дүнтэй ажиллаж байсан.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?