НИЙСЛЭЛ ХОТ ДАРГА НАРЫН БИЗНЕСИЙН ЗОЛИОС БОЛЖЭЭ

2020-03-16  

УИХ-ын гишүүн Одончимэг агсаны хүү, МАН-ын дарга , ерѳнхий сайд Сү. Батболд ерѳнхий сайдын зѳвлѳх, Эрдэнэс Монгол компанийн дэд захирал О.Одбаяр ингэж ѳѳрийн постдоо бичжээ. - Фитнесс ,Спорт заал хаахаар нь аргагүй эрхэнд гудамжаар хэд хоног гүйлээ, гүйж явахад Улаанбаатар хот хүн амьдрахад зориулагдсан хот биш бидний машинд зориулагдсан хот гэж хэлмээр санагдлаа! Замын дагуух явган хүний зам нь зарим газарт гэнэт алга болно. Зам нь давчуу нарийхан , яг хамар дээр чинь машин утаагаа хаяна! Гудамжны зохион байгуулалт газар олголтоосоо хамаарч тахир муруй, нэг бол мухар, хогийн сав, машинаа хүн явахын аргагүй тавьсан байх юм. Дүгнэхэд, хүний амьдрах орчингүй хот болжээ! Нийслэл хот маань сүүлийн 30 жилд хот,дүүргийн дарга нарын бизнесийн золиос болжээ гэж тэрбээр ѳѳрийн постондоо бичжээ. Энэ бол сѳрѳг хүчний намын гишүүний шүүмжлэл биш, эрх барьж, нийслэлийг ийм "муруй" болгосон МАН-ын бага хурлын гишүүн, тус намаас 2020 оны УИХ-д нэр дэвшихээр зэхэж буй Одбаярын үг байсныг иш татлаа.

Сү.Батболдын багт хүчин зүтгэдэг нэгэн. Бээжин хотод ЭСЯ-д гуравдугаар нарийн бичгийн дарга, Сү.Батболдын эзэмшлийн Тэнгис кино театрын захирал, мѳн Сү.Батболдын эзэмшлийн Чингис зочид буудлын ерѳнхий менежер, Эрдэнэс Монгол компанийн дэд захирлын ажлыг хашиж ирсэн. Биеийн тамирын багш мэргэжилтэй, Сү.Батболдын багийн сагсчин.

 

Т.Хуншагай

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
irgen:tord udsan huuchchuud l hotiig hogjyylehgui udsan bizdee, huuchin darga nar eroosoo hereggui 2020-03-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?