Ц.ЭЛБЭГДОРЖ: МАТААЧ, ДОЛООГЧИД ХАА ГАЗАР ОНИГООНЫ

2020-03-16  

Image result for ц.элбэгдорж

Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүнээр сонгогдож ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан. Мөн оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа. Хэрэг шалгах ажиллагааны явцад түүнийг дуудан ирүүлэх шаардлага бий болсон. Гэвч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан байна. Тиймээс түүнийг интерполоор эрэн сурвалжилж буй. Гэвч тэрээр  өөрийгөө өмөөрөн цахим орчинд жиргэхдээ гаргууд болж. Тухайлбал: ”Парламент тв”-ээс бэлтгэн хүргэдэг ярих өнцөг нэвтрүүлэгт гадны орноос цахимаар оролцож эх орондоо ирэхээс цахим орчинд томрохыг сонгож. Би эх орондоо очихгүй, намайг Монгол улсын хууль биш Х.Баттулга шүүх гээд байна. Монгол түмэн минь сайхан шинэлээрэй гээд малгайгаа даллаж харагдсан.

Шинэ коронавирусийн халдвар дэлхийн өнцөг булан бүрт эрчимтэй тархаж буй энэ үед Монгол улсын засгийн газар гадны орноос иргэдээ татаж авах шийдвэрийн сургаар Ц.Элбэгдорж өөрийгөө өндөр настан, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэдтэй жишиж нэн шаардлагатай иргэдийн дунд миний бие багтана гэж найдая хэмээн жиргэсэнд нь иргэд ихээхэн бухимдаад амжсан.

Тэгвэл тэрээр  бас нэгэн сонирхолтой зүйлийг нийтэлж өөрийгөө өмөөрөхдөө гаргууд гэдгээ нотлоод амжлаа.

 

 

Т.Хуншагай

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?