АН-ын ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД 2020 ОНЫ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙХ САНАЛ ГАРГАЛАА

2020-03-16  

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд 2020 оны төсөвт тодотгол хийх асуудлаар хуулийн төсөл санаачиллаа. Хуулийн төсөлд 2020 оны төсөвт тусгагдсан 2020-2022 он дамжин хэрэгжих 1.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 383 барилга, арга хэмжээг хасаж, хэмнэсэн 355 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ЖДҮХС-д шилжүүлж, жижиг дунд үйлдвэрлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй 100 сая төгрөг хүртэлх зээл олгох санал тусгагджээ. “Хуулийн төслийн гол санаа нь ажлын байрыг хамгаалах” гэж УИХ-ын гишүүн З.Нарантуяа мэдээлсэн байна. Том ААН-үүд 1-3 сарын эрсдэлийг даах чадвартай бол жижиг, дунд аж ахуйн нэгжүүд эрсдэлд өртөмтгий байгааг нэмж дурдсан юм. Мөн тэрээр “Вирусээс хамгаалах эрүүл мэндийн арга хэмжээтэй эдийн засгийн арга хэмжээгээ зэрэгцүүлэх нь зүйтэй” гэсэн саналыг Засгийн газарт хандаж хэллээ.

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?