ХАВРЫН ЧУУЛГАНААР БАТЗОРИГИЙГ УИХ-ААС ЧѲЛѲѲЛНѲ

2020-03-17  

Авилга, хээл хахуулийн хэргээр жил гаран шалгагдаж буй УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурлын тов гарсан байна. Б.Батзориг нь Хүнс Хѳдѳѳ Аж Ахуйн Яамны сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдсан. Батзориг, Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсѳн байна. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалт эдгээр яллагдагч зургааг хүлээж буй юм байна. Шүүх хурал маргааш болно.

Image result for УИХ-ын гишүүн Б.Батзориг

-Чуулганаар Батзоригийн хамт С.Эрдэнэ, Ундармаа бас бус гишүүний бүрэн эрхийг чѳлѳѳлѳх асуудлыг Прокуророос тавих юм байна. Асуудалд орсон гурван гишүүн нь Батзориг, Ундармаа, Эрдэнэ гэдэг нь ил болсон.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?